Байрлал: Төв Азид байрладаг ба Хятадын баруун хойд хэсэгтэй хил залгадаг.
Нийслэл нь Астана:
Хүн ам: 15,284,929 орчим:
Какак хүмүүс: Kаzаkhs
"Kаzаkhs" / каза ГЭДЭГ үг нь эрх чөлөөтэй ба бие даасан нүүдэлчин гэсэн эртний түрк хэлнээс гаралтай. Казак ард түмэн дэлхий дээр хамгийн эх оронч хүмүүсийн нэг юм. Тэд хоорондоо нэгдэн ямар нэг хүнд хэцүү бэрхшээл болон бусад ахуй амьдралынхаа төлөө хамтаа тэмцэж даван туулдаг.
Уулзалт:
Хамгийн түгээмэл мэндчилгээ нь хоёр гараа бариад инээмсэглэн мэндлэх ба мусальман шашинтнууд нь эмэгтэй хүнтэй гар барьдаггүй тул шашны ялгааг сайтар мэдэж байх хэрэгтэй. Дотны харилцаатай хүмүүс гар барихаасаа тэврэлдэж мэндэлдэг. Энэ нь зөвхөн ижил хүйстэй хүмүүсийн хооронд шүү. Ихэнх казакууд удам дамжсан нэр хэрэглэдэг.
Бэлэг өгөх ёс:
Бэлэг өгөхдөө тэгтлээ ёсорхоод байхгүй. Хэрвээ айлд уригдсан бол авчирсан бэлгээ гэрийн эзэн буюу овгийн ахлагчид өгөх хэрэгтэй. Мусальман шашинтан архи хэрэглэдэггүй тул спиртын төрлийн бэлэг өгдөггүй. Бэлгийг авангуутаа ихэвчлэн онгойлгож үздэг.
Хооллох ёс зүй:
Казакууд маш нөхөрсөг зочломтгой хүмүүс ба зочдоо гэртээ урих дуртай. Хэрвээ чи уригдаагүй ч гэсэн казак айлд орохчом бол таныг цай талхаар дайлж гаргана. Талхыг нилээн нандигнан шүтдэг тул таныг хүндэтгэж байгаагийн шинж юм. Цайны аяга дундрангуут таны аягыг дүүргэж тавих болно. Дүүрэн аягатай цай гэдэг нь таныг гэртээ удаан байлгах санаатай байна гэсэн утгатай. Урилга аваад заавал цагтаа багтаж ирэх ёстой гэж үздэггүй боловч 30 минутаас хэтэрч хоцрох хэрэптүй. Х
увцаслалтын тухайд нилээн албархуу элдэв төрлийн моодны хувцсыг таашаадаггүй. Хайш яащ чөлөөт хувцас өмсвөл гэрийн эзнийг доромжилсон хэрэг гэж үздэг. Ширээнд суухдаа тэгтлээ ёсорхоод байдаггүй. Европ маягаар зассан байвал баруун гараараа халбага сэрээгээ бариад зүүн гараараа хутга барьж хооллоно. Зарим тохиолдолд гараараа шууд хоол авч идэх ёс бий. Хөдөө орон нутагт бол шалан дээр сууж хээгүйхэн хооллож магадгүй. Аяганд уух юм хийж өгөх ба хэрвээ дахин уухыг хүсэхгүй бол аягаа доошоо харуулж / ёроолоор нь эргүүлж/ тавьдаг. Хэрвээ архиар дайлах бол хундагыг дуустал уух хэрэгтэй. Тавгандаа жаахан хоол үлдээхгүй бол таныг дахих нь гэж үзээд дайлаад л байна шүү.
Хонины толгой:
• Тосгоны оршин суугчид хамгийн хүндтэй зочиндоо хонины толгой чанаад гоёмсог тавган дээр тавьж өгдөг.
• Толгойг дараах байдлаар бусаддаа хувааж өгдөг.
• Чихийг нь хамгийн бага хүүхдэд өгдөг ба хүний үгэнд сайн орж бай гэж хэлдэг.
• Чихийг нь хамгийн дотны хоёр найздаа өгөх ба энэ нь зочиндоо анхаарал тавих болно гэдгийг илэрхийлж байгаа юм.
• Тагнайг нь бэрд нь хэлийг нь охинд нь өгдөг.
• Эрүүг нь хоёр дахь хүндтэй зочинд өгнө.
Уулзалт мэндчилгээ:
Эрэгтэйчүүд хоорондоо гар барьж мэндлэх ба заримдаа маш элгэмсэг байдлаар хоёр гараараа барьдаг. Ихэнх эрэгтэйчүүд эмэгтэй хүнтэй гар барьдаггүй. Мэндлэх үедээ нүдний харцар нөгөө хүнээ хянаж бай. Салахдаа мөн л гар барина.Ойр ойрхон уулзсан байлаа ч уулзахдаа дахиад л гар барьдаг. Зэрэг зиндаа чухал байдаг тул танилцуулахдаа яарах хэрэгүй. Ажил хэргийн уулзалтын үед цол хэргэм зэргээр нь дуудна. Хүмүүсийг цол овгоор нь дууддаг. Хүний нэр, цолыг судалж мэдсэний дараа урих хэрэгтэй. Нэрийн хуудсаа орос болон англи хоёр хэл дээр орчуулсан байвал сайн. Нэрийн хуудсандаа өөрийнхөө цол зэргийг багтаагаарай.
Харилцааны хэлбэр:
Харилцаа холбоо болон хүмүүсийн нэр төрийг ихэд хүндэлж үздэг. Аливаа зүйлийг тойруу замаар ойлгуулдаг. Асуултыг хүртэл нилээн шалгасан янз бүрийн хувилбараар тавьдаг. Шатлан захирагдах ёсыг баримталдаг ба удирдагч захирагчийгаа нийтийн өмнө шүүмжлэх нэр төрийг нь сэвтүүлэх үйлдэл огт гаргадаггүй. |