Ангилал
Эх сурвалж
Баабар бас ингэж өгүүлэв: Нийгмийн жоом
Номын танилцуулга
Эдийн засаг бол авлигыг задлан шинжлэх хүчтэй арга хэрэглүүр мөн. Соёлын ялгаа, ёс суртахуун нь өөрийн нарийн ялгавар, зарим тухайлсан зүйлийг нэмдэг ч авлигад өртөгдөх, татагдах нь хамгийн их мэдэгддэг, ...
Одоогийн хэлээр бол суут эрдэмтэн, угаасаа бол эртний грекийн сод сэтгэгч Аристотель хүн төрөлхтний сэтгэлгээний түүхнээ анх удаа мэдлэгийн хэлбэрүүдийг, ингэхлээр шинжлэх ухаануудыг тодорхойлж, ангилсан ...
Таныг энэ номтой хурдхан танилцаасай гэсэндээ би товчхон өмнөх үг бичив. Монгол улсын гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Б.Чимид ойрмогхон хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал сэдвээр гурван ...
 
Улс төр, засаг төр » Олон улсын харилцаанд мэргэшихүй
Нийт: 34 - 34 « Өмнөх  |  Дараах »
ХЯТАДЫН МОНГОЛД ХАНДАХ ХАНДЛАГА
2010 оны 09 сарын 30 өдөр
XX зуун гарчхаад байхад Хятад нь ямар ч шинэчлэл хийгээгүй хоцрогдсон феодал орон байлаа. Энэ оронд монгол, манж үндэстний эрх дарх илүү байснаас гадна Монгол нутагт онцгой хууль үйлчилж байв.

Барууны жишгээр хийх реформ хийх гэсэн хэд хэдэн удаагийн оролдлого сүйрсний эцэст 107 онд хатан хаан Цү Ши үндсэн хуульт хаант улс болон өөрчлөгдөхийг зөвшөөрчээ. Энэ зөвшөөрлийн дагуу хийгдсэн реформын анхны алхмуудад Монголын онцгой байдлыг халж, ердийн муж болгон өөрчилж, газар тариалан эрхлэх хятадуудыг үй олноор нь нутгийн гүн рүү оруулж эхэлсэн нь Монголын феодалуудын дургүйг хүргэн, эцэст нь Хятадын хувьсгалын үеэр өөрийн тусгаар тогтнолоо зарласан юм.
 
1915 оны Хиагтын гэрээгээр Монголыг онцгой эрх бүхий автономит муж болгож урьдын жийргэвч бүсийн хэлбэрээ хадгалахыг хятадууд үнэн чанартаа зөвшөөрчээ. Гэвч энэ орон Оросын хяналтад байгаа явдал хоорондоо тэмцэлдэгч Хятадын генералуудын дургүйг хүргэж, эцэст нь дотоодын тэмцэлдээ нэр алдар олох зорилгоор Сю Шүжэн генерал 1919 онд Монголын автономийг устгасан юм.
 
1920 онд засгийн эрхэнд гарсан дараагийн бүлэглэл Сю генералын үйлдлийг адал балмад явдал хэмээн хүлээн зөвшөөрөөд Монгол дахь онцгой жийргэвч бүсийн бодлогоо дахин сэргээх бодолтойгоо хэлсэн байна. Гэвч удалгүй Октябрийн хувьсгал гарч, Орост иргэний дайн дэгдсэн хийгээд, Бээжинд тогтвортой төр байхгүй, мөн л иргэний дайн болж байсан учраас Монголын талаар нэгдсэн бодлого боловсрох цаг гарсангүй. 1924 онд тогтож байсан засгийн газар нь Монголоос Зөвлөлтийн цэрэг гарч, Монголыг Хятадын нэг хэсэг гэдгийг Зөвлөлтийн тал хүлээн зөвшөөрч л байвал энэ орон хоёр хөршийн завсрах жийргэвч бүсээрээ үлдвэл үлдэг гэсэн бодолтой байсан бололтой.
 
1927 онд Хятадын засгийн эрхэнд Чан Кайшигийн бүлэг гарч ирснээс хойш Монголыг Хятадын салшгүй нэг хэсэг гэдгийг л ЗХУ хүлээн зөвшөөрч байвал бусад нь хамаагүй гэсэн бодолтой байж. Хэдийгээр ЗХУ, Гоминданы засгийн газрын хооронд 1927-37 онд гүн зөрчил байсан боловч 1924 оны гэрээг дагаж л байвал бусад нь бага ач холбогдолтой гэж үзэж байсан, тэгээд ч иргэний дайн болон Японтой хийж буй дайндаа тун завгүй байжээ.
 
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1293 Сэтгэгдэл: 6 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 6
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
1991 10 25
mach engiin ym chuu
2011-05-25 16:45:32
99
mach engiin baina keke
2011-05-25 16:43:28
suucii
aihavtar zolignuud
2010-12-23 16:20:07
shinee zailaa
aytaihan yum hiijgaa zaluuchuudiin bichlegiin aldaagaa zas geed zugeer helchxiin orond ooriinhoo hemjeeg haruulj eldev uge heleed bgaa MUU LALAR SHINEE BANDI mine chi nom sain unsh. Asugiinhan cool shuu
2010-11-02 11:32:51
shinee
asuu tsegiin lalar uud mine naad topicaa ahiad uursduu sain unshdaa hytadiin Mongol genuuu zailaaraa
2010-10-22 21:20:17
dashzeveg
ene yahav meddeg zvil l bna oor sonin saihan ilvv medeedel baival sain bna.Gehdee iimerhvv sonin saiha nyom baival medeel j bgaarai anduudaa tanai web goe shvv amjilt
2010-09-30 18:17:48