|
БОГД ХААНТ УЛСЫН "ТӨРИЙН СҮЛД"
2010 оны 09 сарын 28 өдөр
 1641 онд шашны тэргүүнээр Өндөр гэгээн Занабазар залраад соёмбо үсгийг зохиосон бөгөөд тэр үеэс цагаан толгойн титэм "СОЁМБЫГ" бичих зүйлийн эхэнд эхчим болгон тавьдаг байв. Шашин төрийг хосолсон хэмжээгүй эрхт VIII Богд Жавзандамба хутагтын зарилгаар "Соёмбо"-ыг цагаан бадамлянхуа цэцгэн суурин дээр байрлуулж төрийн сүлд болгожээ.
Соёмбын орой дээр монгол туургатны өнө эртнээс хүндэлж ирсэн галыг хүндэлж, гурван салаа дөлтэй байдаг нь өнгөрсөн, одоо, ирээдүй гэж "дөл ба нар cap хоёр арга бэлгэтэй", "Монгол улс" гэж бэлгэдэн үүрд мандан бадрах болтугай гэсэн утгатай.
Түүн дотор байгаа хоёр гурвалжин бол дайсны өөдөөс хэрэглэх жад, сумны зэвийг дүрслэн дайсныг дарах хэмээсэн утгатай, түүний дээр, доороо хоёр талд байгаа тэгш өнцөгт бол дөрвөн зүг, найман зовхист монголын иргэн их бага, хэн боловч дотоод гадаадын дайснаас эх орноо хамгаалах бэлгэдэл, Соёмбоны голд эр эм хоёр загас байрлуулсан нь загас нүдээ ер аньдаггүй, урт настай, үржил их болохоор нь арга бэлгэ арвижин үржих, сонор сэрэмжтэй эх орноо хамгаалахыг бэлгэджээ. Соёмбын хоёр хажуу талын босоо тэгш өнцөгт нь монгол гэрийн хоёр багана буюу эх орноо хамгаалах их хэрэм гэж бэлгэджээ. |
|
|
|
Үзсэн: 1159
Сэтгэгдэл: 5
Жооролсон: 0
|
|
|