Ангилал
Эх сурвалж
Ардчиллын чанар: Судалгааны өгүүллийн эмхтгэл
Номын танилцуулга
Эдийн засаг бол авлигыг задлан шинжлэх хүчтэй арга хэрэглүүр мөн. Соёлын ялгаа, ёс суртахуун нь өөрийн нарийн ялгавар, зарим тухайлсан зүйлийг нэмдэг ч авлигад өртөгдөх, татагдах нь хамгийн их мэдэгддэг, ...
Одоогийн хэлээр бол суут эрдэмтэн, угаасаа бол эртний грекийн сод сэтгэгч Аристотель хүн төрөлхтний сэтгэлгээний түүхнээ анх удаа мэдлэгийн хэлбэрүүдийг, ингэхлээр шинжлэх ухаануудыг тодорхойлж, ангилсан ...
Таныг энэ номтой хурдхан танилцаасай гэсэндээ би товчхон өмнөх үг бичив. Монгол улсын гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Б.Чимид ойрмогхон хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал сэдвээр гурван ...
 
Улс төр, засаг төр » Улсаа зөв засаглахуй
Нийт: 41 - 39 « Өмнөх  |  Дараах »
ХОТОЧ НОХОЙН ҮҮРЭГТЭЙ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХҮЧЭЭР АРДЧИЛАЛ ХӨГЖДӨГ
2010 оны 09 сарын 30 өдөр
Чөлөөт хэвлэл нь ардчилсан засаглалд төрийн хоточ нохойн үүрэг гүйцэтгэхээс илүү чухал зүйл гэж үгүй. Нийтлэлийн сонголтоос үл хамаарах хоточ нохой болон мөрдөх сурвалжлага нь дэлхийн өнцөг булан бүрт нэг л гольдролоор явж байна.

• Эдийн засгийн бодлогын талаарх хэлэлцүүлгийг өдөөх. Мозамбикад Карлос Кордазо өөрийн өдөр тутмын факсийн мэдээллийн хуудас, Метикалыг ашиглан Дэлхийн банк, Олон улсын валютийн сан, засгийн газрын хооронд байгуулсан хэлэлцээрт дурдсан бодлогын эсрэг өөрийн саналаа илэрхийлжээ.

• Энэ нь Дэлхийн банк, ОУВС-ийн хэрэгжүүлж буй хөтөлбөр, засгийн газрын ард иргэдийн өмнө хүлээх хариуцлагын талаар үндэсний болон олон улсын хэмжээнд халуун маргаан, мэтгэлцээн үүсгэх нөхцлийг тавьжээ.

• Сонгуулийн явцыг хянах. Гана улсад 2000 оны сонгууль ил тод шударга явагдсан нь зарим талаар тус улс даяарх олон тооны хувийн радио станцуудын үйл ажиллагааны үр дүн байлаа. Эдгээр радио станцууд нь санал хураалтын дүнг байнга мэдээлж, үүнтэй холбоотой маргаан үүсгэх гарцгүй болгож байлаа. Радиогийн ажилчид санал хураах явцыг хянаж, ямар нэгэн хэвийн бус зүйл гарвал мэдээлж байсан бөгөөд жирийн иргэд сэжигтэй зүйлийн талаар мэдээлэхдээ радиог ашиглаж байв. Урьд нь бол ард иргэд санал хураалтын талаар зөвхөн албаны шугамаар л мэдээлэл авдаг байсан бөгөөд энэ мэдээллийн талаар сэжигтэй зүйл маш их байдаг байлаа.

• Хүний эрхийг гажуудуулах явдлыг илрүүлэх. Хүний эрхийг хамгаалах бүлэгтэй хамтран ажилладаг, Чад улсад төрсөн сурвалжлагч Даниел Бекоутоугийн явуулсан мөрдөн сурвалжлагын ачаар Чадын дарангуйлагч асан Хисейн Хабрег Сенегал улсын эрх баригчид 2000 оны 2-р сард баривчлах ял сонсгожээ. Бекоутоугийн сурвалжлага нь Чад улсад Хабрег ерөнхийлөгч байх үеийн улс төрийн аллага, тамлалт, "ор сураггүй алга болох" явдлыг илчилсэн байна. Энэ шийтгэл нь Африкт урьд өмнө нь дуулдаагүй хэрэг болсон бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь төрийн тэргүүнийг хүртэл хийсэн гэмт хэргийнхээ төлөө хариуцлага хүлээдэг болгоход өөрийн хувь нэмрээ оруулж байгааг харуулсан юм.

• Улс төрийн авилгалыг илрүүлэх. Перу улсад Каретас, Оига, Си зэрэг долоо хоног тутмын хэвлэл, Ла република, Эл комерсио зэрэг сонинууд тухайн үеийн ерөнхийлөгч байсан Алберто Фужимотогийн талаар ноцтоп нийтлэл гаргасан юм. Үүний мөрөөр явуулсан шалгалтаар авилгал, үхлийн салаан хэрэг зэрэгт цэргийн хүчний оролцоо, мансууруулах бодис наймаалагч дээд язгууртнууд, улс төрийнхний хоорондох холбооны талаар илрүүлжээ. Хамгийн их сонирхол татсан зүйл гэвэл санал авахтай холбоотой хахуулийн хэргийг илчилсэн Перугийн удирдагчийн аюулгүйн албанаас нууцаар авсан видео бичлэгийг кабелийн ТВ-эзр цацсан явдал байлаа. Үүний дараа Фужимоти албан тушаалаасаа шууд огцорсон юм.

• Эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх. Палестинил эмэгтэйчүүдийн эвсэл, Эмэгтэйчүүдийн асуудлаарх техникийн хороо хоёр эмэгтэйчүүдийн эрхийн талаарх мэдлэгийг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтран ажилласан юм. 1996 оны Хууль тогтоох зөвлөлийн сонгуулийн компаний үеэр 2 долоо хоног тутам гардаг "Эмэгтэйчүүд ба сонгууль" сонин нь эмэгтэйчүудэд суудлийн 30%-г өгөх талаар сурталчилсан. Энэ хувьд хичнээн хүрээгүй ч гэсэн, тэдний гаргасан хүчин чармайлтаар энэ талаарх хүмүүсийн мэдлэг дээшилж, тус хорооны хуулийн ёс зүйг тогтооход их хэрэг болжээ.
 
Энэ нь эмэгтэйчүудийн асуудлыг үндэсний хэлэлцүүлгийн тэргүүн эгнээнд байлгаж байсан бөгөөд тэдэнд радиогоор ярих боломж олгож, орон нутгийн болоод гадаадын сэтгүүлчдэд мэдээлэл хийж, сонин хэвлэлүүдэд мэдээ өгч, радио телевизийн хөтөлбөрт тусгаж байлаа.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 934 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.