Ангилал
Эх сурвалж
Ардчиллын чанар: Судалгааны өгүүллийн эмхтгэл
Номын танилцуулга
Эдийн засаг бол авлигыг задлан шинжлэх хүчтэй арга хэрэглүүр мөн. Соёлын ялгаа, ёс суртахуун нь өөрийн нарийн ялгавар, зарим тухайлсан зүйлийг нэмдэг ч авлигад өртөгдөх, татагдах нь хамгийн их мэдэгддэг, ...
Одоогийн хэлээр бол суут эрдэмтэн, угаасаа бол эртний грекийн сод сэтгэгч Аристотель хүн төрөлхтний сэтгэлгээний түүхнээ анх удаа мэдлэгийн хэлбэрүүдийг, ингэхлээр шинжлэх ухаануудыг тодорхойлж, ангилсан ...
Таныг энэ номтой хурдхан танилцаасай гэсэндээ би товчхон өмнөх үг бичив. Монгол улсын гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Б.Чимид ойрмогхон хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал сэдвээр гурван ...
 
Улс төр, засаг төр » Улсаа зөв засаглахуй
Нийт: 41 - 38 « Өмнөх  |  Дараах »
Е-ЗАСАГЛАЛЫН ЭРХ МЭДЭЛ БА ТЕХНИК ТЕХНОЛОГИ - 2
2010 оны 09 сарын 28 өдөр
Тэдний энэ хүчин чармайлтаас гадна ТББ-ын албан ёсны сүлжээг бий болгох боломжийг бүрдүүлдэг интернет, хурдан хугацаанд хамтарсан үйл ажиллагаа явуулах боломжтой хувь хүмүүс, байгуулагуудын хүч туслалцаа бас байдаг. Жишээ нь, "Ойн үйл ажиллагааны сүлжээ" ТББ, гуалингийн жижиглэн худалдаа хийдэг дэлхийн хамгийн том компани болох "Хоум Дерот" гэдэг компанийн хамтран явуулсан устаж үгүй болж байгаа ойгоос гуалин бэлдэх, эсвэл тогтвортой бус ойн аж ахуй эрхэлж байгаа компаниас гуалин худалдаж авах явдлыг зогсоох компанит ажлыг нэрлэж болно. Энэ санаачлагын гол онцлог нь байгаль орчны зуу зуун байгууллагууд, энгийн ард иргэдийг энэ үйл ажиллагаанд татан оролцуулсан явдал юм.

Иймэрхүү арга хэмжээ ихээр явагддаг. Хэрвээ интернет байгаагүй бол эдгээр байгууллагууд, энгийн ард иргэд бие биенээсээ салангид, өөр өөр төрлийн арга хэмжээнд хамрагдан явсаар байх болно. 5-р бүлэгт дэлхий даяар явагдаж буй иймэрхүү олон нийтийн арга хэмжээ нь яаж пүүс компаниуд, засгийн газар, засгийн газар хоорондын байгуулагуудын үйл ажиллагааны тэнцвэртэй байдлыг хянах явдлыг хангаж, хүний хөгжилд олж буй томоохон ололт амжилтыг олж, дэлхийн засаглалд жинхэнэ хүч болж байгаа тухай өгүүлэх болно.

Хариуцлагын тогтсон тогтолцоотой байхыг шаарддаг нийгмийн үйл ажиллагааны хэвшмэл хэв загвар, бэрхшээлийг үл ойшоон хариуцлагын шууд сувгийг санал болгодог учраас тэдний энэ хүчин чармайлт ихээхэн найдвар төрүүлж байгаа юм. Гэвч энэ хэвшмэл байдлыг анхаарахгүй байх нь ардчилсан засаглал болоод хариуцлагын талаарх төвөгтэй асуудлыг гаргаж ирж байгаа юм. Ялангуяа, дэлхий даяарх эдгээр сүлжээ нь төрийн болон хувийн хэвшлийнхнийг нэр хүндээ хадгалан үлдэхийн тулд нэлээд их зардал гаргахад хүргэдэг тул энэ нь жам ёсны үйл явцын эсрэг байх хандлагатай байдаг. Мэдээллийг үнэлэх шалгуур нь өөрөө их бүдэг, тодорхой бус, урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж магадгүй бөгөөд бодит бус, хуурамч мэдээллийн хор хөнөөл нь асар их юм.

Иргэний нийгмийн байгууллагуудын зохистой үүрэг хариуцлагын талаарх эдгээр болон бусад асуудлууд нь тэдгээрийг өөрсдийнх нь явуулж буй үйл ажиллагааныхаа төлөө олон нийтийн өмнө илүү их хариуцлага хүлээхийг шаарддаг юм. Энэ шаардлагыг биелүүлэхийн төлөө ч тэд ажилладаг билээ. Эфиопийн ТББ-ууд өөрийгөө зохицуулах хэмээх ёс зүйн хэм хэмжээг нэвтрүүлсэн. Энэ хэм хэмжээ нь ил тод байдал болон хариуцлагаа өндөржүүлэхийг уриалж, ТББ-уудыг ард иргэдийн жинхэнэ төлөөлөл байхыг шаарддаг юм.
Ард иргэдийг нийгмийн харилцаанд ороход улс төрийн болон иргэний орон зайг нэмэгдүүлэх нь ардчилсан засаглалыг байгуулж, ардчиллыг гүнзгийрүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ орон зайг тэлэхэд иргэний болон улс төрийн эрх чөлөөг хамгаалах үүрэгтэй төр, энэ үйл явцад ямар нэгэн байдлаар хамааралтай нийгмийн бүх гишүүд хоёулаа үүрэг хүлээдэг.

Сүүлийн 10 жилийн туршид иргэний болон улс төрийн талаарх олон улсын хэлэлцээрт нийт 68 орон гарын үсэг зурсан бөгөөд энэ тоо үүнээс 25 жилийн өмнөх гарын үсэг зурсан орнуудын тооноос даруй 2 дахин их байгаа юм. Гэсэн ч 2002 оны 2-р сарын байдлаар 39 орон гарын үсэг зураагүй л байна. Ардчиллын хамгийн чухал анхны алхам болох улс төр, иргэний үндсэн эрхийг баталгаажуулах явцад ч гэсэн олон орнууд үйлдвэрчний эвлэлүүд, мэргэжлийн байгууллагууд ТББ-уудын үйл ажиллагааг хязгаарлаж байдаг юм. Зарим оронд ТББ-уудыг улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулахыг нь хориглодог байна. Урьд нь дурдаж байсанчлан олон орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл бодлын зөрчилтэй мэдээллийг цацах буюу цуурхал дэгдээхийг хориглодог юм.
Иргэний нийгмийн явуулж буй энэ идэвхтэй үйл ажиллагааг ямар ч өөрчлөлт авчрахгүй байна гэдэг шалтгаанаар бүтэлгүйтлээ гэж үзэж болохгүй. Зарим санал санаачлага нь бүтэлгүйтсэн ч гэсэн дор хаяж нэг нэр дэвшигч сонгуульд ялагдаж л таарна. Ардчилалд юу чухал вэ гэвэл үндэсний болоод олон улсын хэмжээнд ард иргэд өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх, амлалт хэрхэн биелэгдэж байгааг хянах зэрэг ардчиллын зарчмыг дэлгэрүүлэх явдал юм. Тайланд улсын үндсэн хуулиа боловсруулахдаа нэвтрүүлсэн арга нь оролцоот ардчиллын нэг жишээ болох юм.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 416 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.