Ангилал
Эх сурвалж
Дэлхийн улсуудын шүүхийн тогтолцоо
Номын танилцуулга
Эдийн засаг бол авлигыг задлан шинжлэх хүчтэй арга хэрэглүүр мөн. Соёлын ялгаа, ёс суртахуун нь өөрийн нарийн ялгавар, зарим тухайлсан зүйлийг нэмдэг ч авлигад өртөгдөх, татагдах нь хамгийн их мэдэгддэг, ...
Одоогийн хэлээр бол суут эрдэмтэн, угаасаа бол эртний грекийн сод сэтгэгч Аристотель хүн төрөлхтний сэтгэлгээний түүхнээ анх удаа мэдлэгийн хэлбэрүүдийг, ингэхлээр шинжлэх ухаануудыг тодорхойлж, ангилсан ...
Таныг энэ номтой хурдхан танилцаасай гэсэндээ би товчхон өмнөх үг бичив. Монгол улсын гавъяат хуульч, хууль зүйн доктор, профессор Б.Чимид ойрмогхон хугацаанд Үндсэн хуулийн үзэл баримтлал сэдвээр гурван ...
 
Улс төр, засаг төр » Улсаа зөв засаглахуй
Нийт: 41 - 40 « Өмнөх  |  Дараах »
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦОО
2010 оны 10 сарын 06 өдөр

Хятадын шүүхийн тогтолцооны эрх зүйн үндсийг Үндсэн хуулийн 123-128 дугаар зүйл болон Ардын шүүхийн зохион байгуулаптын тухай 1979 оны хуулиар зохицуулж байна. Ардын шүүхийн зорилт нь: “эрүүгийн болон иргэний хэргийг хянан шийдвэрлэх, гэмт этгээдийг шүүхийн журмаар ял шийтгэх, пролетарын диктатурын системийг хамгаалах зорилгоор иргэний маргааныг шийдвэрлэхэд оршино” гэжээ. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хуульчилжээ.

Хятад улсад шүүн таслах ажиллагааг ердийн болон тусгай шүүхийн байгууллагууд гүйцэтгэнэ. Ердийн шүүхүүдэд ардын Дээд шүүх, орон нутгийн ардын шүүх хамаарна (дээд шатны, дунд шатны ба доод шатны ардын шүүх). Тусгай шүүхэд цэргийн шүүх хамаарна (хууль тогтоомжийн дагуу бусад тусгай шүүх байгуулж болохоор заасан). Хятад улсад тусгайлсан захиргааны шүүх байхгүй, харин ердийн шүүхийн бүрэлдэхүүнд байдаг захиргааны хэргийн танхим үүргийг нь гүйцэтгэж байна. Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг захиргааны байгууллагаас зөрчсөн тухай гомдлыг хүлээн авч шийдвэрлэнэ. Тосгонд эдгээр гомдлыг хөдөөгийн хүн амын хороо (нийтийн өөрөө удирдах байгууллага) хянан хэлэлцэнэ. Тэдгээрийн шийдвэрийн талаарх гомдлоо шүүхэд гаргана. 1993 онд арбитражийн комисс болон хөдөлмөрийн маргааны талаарх арбитражийн шүүхийг байгуулжээ. Эдгээрийн шийдвэрийн талаарх гомдлоо ардын шүүхэд гаргана.

Хэргийг бүрэлдэхүүнээр хянан хэлэлцэнэ. Харин зарим төрлийн хүнд биш иргэний болон эрүүгийн хэргийг шүүгч дангаараа шийдвэрлэж болно. Цаазаар авах ял ногдуулсан таслан шийдвэрлэх тогтоолыг Ардын дээд шүүхээр батлуулахаар шилжүүлнэ. Ардын дээд шүүх нь шүүхийн дээд байгууллагын хувьд орон нутгийн болон тусгай шүүхийн үйл ажиллагаанд хяналт тавина. Тухайн шүүхийн байгууллага нь бүх хятадын хурал болон түүний Байнгын хорооны өмнө үйл ажиллагаагаа тайлагнана. Орон нутгийн ардын шүүхүүд нь орон нутгийн төрийн байгууллагын өмнө хариуцпага хүлээнэ.

Шүүгчдийг холбогдох түвшний ардын хурлаас хоёр таван жилээс илүүгүй хугацаагаар сонгох буюу томилно. Ардын дээд шүүхийн даргыг Бүх хятадын хурлаас, шүүгчдийг нь түүний Байнгын хорооноос сонгоно. Ардын төлөөлөгчдийг орон нутгийн хүн амаас буюу ардын хурлаас сонгох буюу шүүхээс томилж болно.

Шүүхийн тогтолцооны захиргааны удирдлагыг Хууль зүйн яам хэрэгжүүлнэ. Тус яамыг 1959 онд татан буулгаж, 1979 онд дахин байгуулжээ. Яам нь шүүгчдийг бэлтгэх ба шүүхийн санхүүжилтийн асуудлыг хариуцаж байна.

Хууль ёсны хяналтыг Хятад улсад ардын прокурорын байгууллага хэрэгжүүлж байна. Тус байгууллага нь Дээд, орон нутгийн ардын прокурорын, цэргийн болон бусад тусгай прокурорын байгууллагаас бүрдэнэ. Үүнээс гадна мужийн болон орон нутгийн прокурорын байгууллага нь уулархаг нутаг болон атар газар, ойн хэсэгт өөрийн хэсгээ байгуулж болно. Ингэхдээ ардын төлөөлөгчийн Хурлын Байнгын хорооны зөвшөөрлийг авсан байна.

Прокурорын байгууллага нь хатуу төвлөрсөн бөгөөд захирах захирагдах журмаар ажиллах ба шүүхээс зохион байгуулалтын хувьд тусгаар байна. Ерөнхий прокурорыг Бүх хятадын хурлаас, Ардын дээд прокурорын гишүүдийг түүний Байнгын хорооноос, харин орон нутгийн прокурорыг Ерөнхий болон дээд шатны прокуророос тус тус томилно. Үндсэн хуулийн дагуу Ерөнхий прокурорын бүрэн эрхийн хугацаа Бүх хятадын ардын төлөөлөгчийн Хурлын бүрэн эрхийн хугацаатай адил байх бөгөөд уг албан тушаалд нэг л удаа улирч болно. Ардын дээд прокурорын байгууллага үйл ажиллагаагаа ардын төлеөлөгчийн Хурлын болон түүний Байнгын хорооны өмнө хариуцна. Орон нутгийн прокурорын байгууллага нь орон нутгийн төрийн эрх барих болон өөрийн дээд шатны байгууллагын өмнө ажлаа хариуцна.

Прокурор нь ерөнхий хяналтын чиг үүргийг хэрэгжүүлэхийн хамт шүүхэд яллагчийн үүргийг гүйцэтгэнэ, төрийн ашиг сонирхол хөндсөн бол зарим төрлийн иргэний хэрэгт оролцоно, мөн зарим ноцтой эрүүгийн хэргийн болон онц хүнд ял ногдуулах эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтыг явуулна (хэрэг бүртгэлтийн ажиллагааг прокурорын хэрэг бүртгэгч нар явуулна).
Нийт хятадын шүүхийн тогтолцооноос тусдаа бие даасан тогтолцоо Сянганы засаг захиргааны тусгай мужид (хуучин Хонгонг) байна.

Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1191 Сэтгэгдэл: 5 Жооролсон: 1
Сэтгэгдэл Нийт: 5
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
uji
ih taalagdlaa
2011-03-24 19:18:18
uji
ene nom ih dajgui sanagdsan shu. heregtei yum ih bnale
2011-03-24 19:17:41
оюут
энэ ном харьцуулсан эрх зүйн хичээлд маш хэрэгтэй ном байна
2011-01-20 22:23:40
г
маш гое юм бна амжилт
2010-10-18 20:32:45
xzvxzcv
zxvzxv
2010-02-22 10:02:48