Тохиолдож болох хямралын хэлбэрүүд
Байгалийн гамшиг: ган, зуд, үер
Осол: олон машины зам тээврийн осол, химийн хорт бодис асгарах, уурхайн осол
Халдварт өвчин: тахал, шувууны ханиад.....
Төрийн тогтворгүй байдал: дайн, айлган сүрдүүлэг, үйлдвэрийн ажилчдын боспого
Гэмт хэрэг: онц харгис гэмт хэрэг, хулгай, хууль завхруулга
Эдийн засгийн хямрал: зогсонги үө
Агаар болон байгаль орчны бохирдол: зохицуулалтгүй уул уурхай, бэлчээрийн талхалал, усны бохирдол
Хямралын үед ямар менежмэнт явуулж, зохицуулах вэ гэдэг нь ЗГ-ын үйл хэрэгт ихээхэн чухал байр суурьтай. Мэдээлэл харилцаа бол хямралыг зохицуулах хамгийн гол зүйл юм. Хямралын үед ард иргэд төрөөс үнэн зөв мэдээллийг хүсэн хүлээж, төр засгаасаа хамгийн их хамааралтай байдаг болохоор ийм үеийн харилцааг эртнээс бэлтгэн төлөвлөх хэрэгтэй. Ийм төлөвлөгөө байхгүй бол нөхцөл байдал хурцдаж төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аюултай.
Хямралын үеийн мэдээлэл харилцааг төлөвлөх нь асар их цаг хүч шаардсан ажил биш юм. Хамгийн гол нь хямралын эрсдэлийг урьдчилан тооцож ийм үед хэн, юу хийх вэ гэдгийг тодорхой болгох юм. ХМА төрийн бүхий л нэгж хэсэгт юу болж байгааг мэдсэнээр болзошгүй эдийн засаг болон улс төрийн хямралыг урьдчилан харж чадна. Ер нь байгалийн гамшиг болон ослын эсрэг яаралтай арга хэмжээ авахад хэцүү байдаг учраас осол гамшгийг урьдчилан тооцожтийм үед хэн, юу хийхийг тодорхой болгох ньтуйлын чухал.
Хямрал тохиолдоход юу хийх вэ
• Төлөвлөгөө rapra.
• Мэдээлэл харилцаагаа эрчимжүүл.
• Шууд олон нийтэд хандаж зөвхөн мэдэж байгаа мэдээллээ л өг. Ингэхдээ хэн нэгнийг бүү буруутга.
• Төрийн удирдлагаа ард түмэн, хэвлэл мэдээлэлд хандаж төр засгаас боломжтой бүхнийг хийж байгаа гэдгийг нь тогтмол хэлүүлж байх.
• Олон түмэнд мэдээллийг байнга, шуурхай дамжуулж буй хэвлэл
• мэдээлэлд тогтмол мэдээлэл хийж байх.
• Хаанаас, ямар баримт мэдээлэл олж авч болох талаар 24 цагийн турш хэвлэл мэдээлэлд хэлж, мэдэгдэж байх.
• Хэвлэл мэдээлэлд хариу өгдөг байх. Тэд юу ч боллоо гэсэн бичье, мэдээлье гэснээ л хүргэх болно.
• Хэвлэл мэдээлэлд мониторинг хийж, буруу мэдээлийг тэр дор нь засч бай.
• Вэб хуудсандаа тусгай булан гарга.
• ЗГ-ын бусад нэгж хэсгүүдтэй ажлаа уялдуулан зохицуул. |