Ангилал
Эх сурвалж
Номын танилцуулга
Түүхийн шинжлэхүй ухааны доктор Эмгэнт О.Батсайханы бичсэн энэхүү бүтээлийг эрхэм абутай Та тогтож толилбоос Монголын эх түүхийн хамгийн чухал үйл явдлуудын нэг 1911 оны үндэсний хувьсгалын тухай урьд ...
Уншигч та бүхэнд зохиолч Роберт А.Рупений "ХХ зууны монголчууд" номыг танилцуулж байна.
Уншигч та бүхэнд "Монгол улсын түүх" номын тэргүүн ботийг танилцуулж байна.
 
Түүх, нийгэм » Зөвлөгөө
Нийт: 9 - 9 « Өмнөх  |  Дараах »
ГЭР БҮЛИЙН МАРГААН ХАРИЛЦААГ БЭХЖҮҮЛДЭГ
2010 оны 09 сарын 09 өдөр
Британийн өнөөгийн дунд зэргийн айл өрхөд өдөрт гурван удаа хэрүүл маргаан болдог байна. "Дейли телеграф" сонин социологийн нэн шинэ судалгааны дүнг иш татан ингэж бичжээ. Олонхи тохиолдолд ингэж түр тар хийх нь уддаггүй, дунджаар 5 орчим минут үргэлжилдэг байна. Гэсэн ч жилд Британийн нэг айлынхан бие биедээ хандах хандлагаа өндөр дуугаар илэрхийлэхэд бүтэн дөрвөн өдөр зарцуулдаг ажээ.

Гэр орондоо болон ажил дээрээ үүрдэг тэр их ажлын ачаалалд олонтоо ундууцдаг эмэгтэйчүүд голдуу хэрүүл маргаан эхлүүлдэгийг санал асуулга харуулсан байна. Ингэхдээ үр хүүхдүүд нь тус дэм болдоггүйд эцэг, эх нь уурлах явдал британийн айл өрхүүдэд түр тар хийх хамгийн их газар авсан шалтгаан байдаг ажээ. "Үнэтэй зочид буудалд буучихсан юм шиг" гэсэн хэллэг одоо британичуудын дунд хамгийн их хэрэглэгддэг болсон байна.

Бас нэг хямралтай бүс нь телевизийн нэвтрүүлэг гэнэ. Үүний эргэн тойрон дахь маргаан мөн л дуугаа өндөрсгөх явдлаар дуусдаг ажээ. Ялангуяа зочин гийчдийг явсаны дараа аяга тавагийг хэн угаах асуудал хэрүүл маргаан дэгдээдэг тоогоор гуравт орж байна.

Гэвч британийн социологчид гэр орны маргааны санаандгүй нааштай талыг ч илрүүлжээ. Энэ маргаан нь эцэг, эх, хүүхдүүдийн харилцааг бэхжүүлдэг болж таарч байна. Учир нь ийм хэрүүл маргаан нь цухалдлаа дарах боломж олгож, түүнчлэн хүний сэтгэцийн байдалд чухал "гэмших санаа" төрүүлдэг ажээ.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 944 Сэтгэгдэл: 6 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 6
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
baagii
dajguil ym bna
2011-05-01 20:32:14
гама
энээс илүү гоё зүйл олон мэдэж авмаар байна............. илүү их зүйлүүдийг бидэнд хүргээгээрэй танд баярлалааа
2011-04-19 18:32:16
янлиг
залуучуудад хэрэгтэй л юм
2011-04-10 19:04:35
лагсаг
дажгүйл юм
2011-04-10 19:02:11
лхачин
рхшүрзүролотолхгаглолокзо итхрохо иооррхүш рхроүз
2011-04-10 19:00:59
baatar
hoorhon bichdgiin
2010-09-21 15:51:53