Ангилал
Эх сурвалж
Зөвлөгөө
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
 
Оюутан » Би Монголын оюутан
Нийт: 0 - -3 « Өмнөх  |  Дараах »
МОНГОЛЫН ОЮУТНЫ ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛҮҮД
0000 оны 00 сарын 00 өдөр
Монголын оюутны тангараг
Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон ОЮУТАН - БИ эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой, авьяас чадвартай, ёс суртахуунтай, үнэнч шударга, хүнлэг энэрэнгүй, эх оронч бие хүн болон төлөвшиж, мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд, ард түмэндээ андгайлан тангараглая.
 
Оюутан таны нэр төртэй явахад санах зарчмууд:
     - Аливаа зүйлд ялгаа гэж байдгийг хүлээн зөвшөөрөх
     - Сайхан сэтгэлийг өвөрлөж явах
     - Бусдад сайн санасан болгондоо өөрөөрөө бахархах
     - Ирээдүйнхээ талаар сайн сайхныг мөрөөдөн зөгнөх
     - Аливаад баярласан талархсанаа илэрхийлж байх
     - Бусдыг уучилж өршөөх
     - Бусдаас өр нэхэлгүй, үнэгүй зүйл өгч сурах
     - Аливаа зүйлийг чөлөөтэй сэтгэн бодож байх
     - Уур бухимдлаа барьж, асуудлыг тайван шийдвэрлэх
     - Өөртөө итгэлтэй явах
     - Чин сэтгэлээсээ аливааг хайрлах
     - Ямар нэгэн зүйлийг маш сайн хийдэг, гарамгай байх
     - Юу ч болсон итгэл найдварыг үргэлж өвөрлөх
     - Үргэлж сайн сайхныг эрэлхийлэх
     - Ертөнцийг таньж мэдэхэд нээлттэй байх
     - Цуу яриаг дэгдээхгүй бас хурцатгахгүй байх
     - Бусдын сайхан сэтгэлд хариу барьж байх
     - Аливаа зүйлийг зөвөөр ойлгоход анхаарах
     - Чин үнэнийг дээдлэх
     - Шударга ялалтыг дээдлэх
     - Энх тайвныг эрхэмлэх
     - Үнэ цэнэтэй санааг эрчимтэй дэмжиж авах
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 297 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.