Ангилал
Эх сурвалж
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Эрх зүйн онолууд & Үндсэн хуулийн эрх зүй
Нийт: 49 - 49 « Өмнөх  |  Дараах »
ҮНДСЭН ХУУЛЬ БА ҮНДСЭН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАХ ЗҮЙЛИЙН ХУВЬСАЛ - 2
2010 оны 09 сарын 29 өдөр
4. Үндсэн хуулийн хоёрдох давлагаа нь (1918-1945 он) дэлхийн 1-р дайны үр дүнд бий болсон асар их өөрчлөлтөөс бий болсон:
- Англи хэлтэй орнууд (Англи, АНУ), герман хэлтэй орнуудад (Герман, Австри ) ялагдсан.
- Дайны үр дүнд Герман, Австри-Унгар, Орос, Турк улсын дэлхийн томоохон гүрнүүд нуран унасан.
- Дэлхийн газрын зураг дээр маш олон шинэ улсууд бий болсон ( тэдгээрийг Версалийн улсууд гэж нэрлэсэн): Латви, Литва, Эстони, Вейрмарскын Герман, Австралийн Бүгд Найрамдах Улс, Унгар, Чехословак, Югослав, Польш, Фенлянд;
- Ихэнх орнуудад( Орос, Герман, Австри-Унгар, Мексик болон бусад) их гүрний эсрэг социалист ба ардын хувьсгал явагдсан.
- Ёс суртахууны үнэт зүйл өөрчлөгдсөн ( үндсэн хууль, хүний эрх, парламент ёсыг илүү хүндлэх болсон ).
1918 оны сүүлчээр батлагдсан шинэ үндсэн хуулиуд нь урьдын анхны хуулиудаас эрс ялгагдаж байсан:
- арай илүү мэргэжлийн түвшинд хэл зүйн алдаагүй бичигдсэн
- өөрийнхөө зохицуулах зүйлийг нэлээд өргөтгөсөн, хэмжээ нь ихэссэн, хүний эрх , эрх чөлөөнд ихээхэн анхаарал хандуулсан ( жишээлбэл,1919 оны Вейрмарскын үндсэн хууль, 1920 оны Австрийн үндсэн хууль, 1920 оны Чехословакын үндсэн хууль болон бусад );
- арай илүү ардчилсан болсон;
- нийгмийн эрх ба хэм хэмжээг тусгах болсон;
- пардаментэт ёсыг боловсронгуй болгосон ( сонгуулийн эрх бүх нийтийн болсон )
- 1920 оны Австрийн үндсэн хууль нь анх удаа үндсэн хуулийн шүүхийг үүсгэн байгуулсан.

5. Дэлхийн 2-р дайны үр дүнд бий болсон дэлхийн шинэ нөхцөл байдал нь үндсэн хууль батлагдах гурав дахь давалгааг үүсгэсэн.
Гурав дахь үеийн үндсэн хуулийг дараах хоёр чиглэлээр батлан гаргасан:
- ялсан орнуудад шинэ үндсэн хууль батлагдан гарсан бөгөөд шинэчлэгдэж байсан
- дэлхийн бүх орнуудад ардчилсан ба социалист үндсэн хууль тархаж эхэлсэн
Шинэ үндсэн хуулиуд нь дайнд ялсан орнуудад батлагдан гарсан-Италийн үндсэн хууль ( 1947 ), Японы үндсэн хууль ( 1947 ), ХБНГУ-ын үндсэн хууль (1949). Эдгээр үндсэн хуулиудыг :
- ялсан орнуудын заавраар боловсруулсан бөгөөд тэдний зорилгыг илэрхийлсэн өөрчлөлт оруулсан. Төрт ёсны үндсийг бараг шинээр оруулсан ( Итали Улс хаант засаглалаас бүгд найрамдах засаглалд шилжсэн; )
- хүний эрх, эрх чөлөөг өргөн хэмжээтэй тусгасан
- Итали Улс нь тухайн үедээ өөрсдийн иргэдийн нийгэм, эдийн засаг ба хөдөлмөрийн эрхийг хувьсгалчаар тодорхойлсон
- дайнаас татгалзахыг тусгасан, харин Япон Улс зэвсэгт хүчнээс татгалзсан
- ардчилал олон нам ба парламентын үндсийг оруулсан
- фашизмыг буруушаасан бөгөөд ирээдүйд фашизм ба цэргийн түрэмгийллийг дахин сэргээх боломжгүй болгох урьдчилсан нөхцлийг бий болгосон.
Хуудас:   1   2  Дараах>   Нийт тоо: 2
Үзсэн: 946 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.