Ангилал
Эх сурвалж
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Бизнесийн эрх зүй & Гэрээний эрх зүй
Нийт: 40 - 40 « Өмнөх  |  Дараах »
КОРПОРАЦУУД УЛС ТӨРД НӨЛӨӨЛӨХ НЬ
2010 оны 10 сарын 26 өдөр
Бизнесийн сонирхол чухам яагаад ардчилсан төрийн бодлогод нөлөөлдөг вэ? Ихэнхдээ энэ нь хувьдаа ашиг хонжоо олохын төлөө төрийн албан хаагчыг хахуульдах асуудал юм. Гэвч өөр хоёр хүчин зүйл үүнд бас нөлөөлнө. Нэгдүгээрт, засгийн газар нь ажлын байр шинээр бий болгож, эдийн засгийн өсөлтийг бий болгодог бизнесийг дэмжих замаар нийтийн ашиг сонирхлын төлөө үйлчилдэг. Бизнесийн ололтыг үл дэмждэг бодлогууд нь үндэсний эдийн засгийн өсөлтийг бууруулж, гадаадад бизнес эрхлэхээс өөр аргагүй байдалд хүргэнэ. Хоёрдугаарт, бизнес нь ажилчид, хэрэглэгчид болон байгаль орчны асуудал гэх мэт - ер нь аль ч бүлгийн сонирхлоос ангид нөөц болон хүртээмжийн хяналтыг авах хандлагатай байдаг.

Корпорацийн мөнгө болон улс төрийн ивээл
Олонх оронд корпорацуудын хандив өргөх, лоббидох явдал нь улс төрийн тавцан дээр ихээхэн онцлог хучин зүйл юм. 2002 оны эхээр АНУ-д өрнөсөн санхүүгийн шинэтгэлийн хууль тогтоомжтой холбогдон зохион байгуулагдсан түүхэн компанит ажлын үеэр өргөгдсөн асар их хандивын ихэнх нь "зөөлөн мөнгө" байснаас болж ард түмний дургүйцлийг маш ихээр хүргэсэн билээ. Корпорацууд 2000 оны сонгуулийн үеэр улс төрийн хандив болгож нийт 1.2 тэрбум ам. долларыг өгсөн бөгөөд энэ нь үйлдвэрчний эвлэлүүдийн тэртэй тэргүй хангалттай их өгсөн хандиваас 14 дахин, өөр бусад сонирхлын бүлгүүдийн өгснөөс 16 дахин их байлаа. Европын ихэнх орнууд корпорацын өгөх хандивт хязгаарлалт тогтоосон байдаг ч гэсэн иймэрхүү дүр зураг өөр хаа нэгэн газар гарсаар л байна. Энэтхэгт л гэхэд 1996 онд гол гол улс төрийн намуудын санхүүжилтийн 80%-ийг томоохон бизнесүүд гаргажээ.

Корпорацуудын өргөж буй хандив болон лоббидолт нь ихэнх тохиолдолд ажилчид, хэрэглэгчид, эмэгтэйчүүд, болон бусад сонирхлын бүлгүүдийн дуу хоолойг дарж байдаг. Жишээ нь: хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид олон улсын гэрээ хэлэлцээрийн үед үндэснийхээ байр суурийг илэрхийлэхэд маш их нөлөөлдөг байна. Хэвлэл мэдээллээр ихээхэн шуугиан тарьсан Энэтхэг улсын Энрон мужийн 3 тэрбумын үнэтэй Дабхолын эрчим хүчний төсөл, Боливипн Аквас дел Тунарийн усны корпорацийн төсөл нь нутгийн оршин суугчид, сэхээтнүүд, байгаль орчныхон болон бусад бүлгүүдийн санаа бодлыг хэрхэн огоорч, эсэргүүцэл, сөргөлдөөнд хүргэдэгийг харуулж байна. Боливи улсад хэдэн зуун ажилчид ажил хаялт зарлаж, тээврийн хэрэгслийг сул зогсоосныг цагдаагийнхан хүчирхийлэн дарж, үүнээс болж нэг жагсагч буудуулжээ. Үүний дараахан нь тэд жагсаал цуглаан хийх талаар хууль гаргасан байна.

Иймэрхүү тохиолдолууд нь корпорацийн хариуцлагын талаарх зөвхөн даяарчлалын эсрэг хөдөлгөөнийхний дунд ч бус бас олон нийтийн дунд үл итгэх үзлийг дэвэргэж байна. Корпорацийн нөлөөллийн талаарх асуудал нь бүр өргөжиж олон улс орны ард иргэдийн санааг ихээр зовоож байгаа юм.

Галлипийн олон улсын байгууллага нь 1999 он хийсэн мянганы судалгааны үеэр нийт 60 орны 57,000 хүмүүстэй уулзаж санал бодлыг нь сонссон байна. Судалгаагаар, корпорацуудын энэ байдал нь олон түмний зэвүүцэл, хардлага сэрдлэгийг төрүүлж, тэднээс нийгмийн өмнө хүлээх өндөр хариуцлагад үл итгэх байдалд хүргэдэг байна. Бараг таван хүний дөрөв нь эдгээр компаниудыг ард түмний эрүүл мэнд аюулгүй байдлын төлөө хариуцлага хүлээх ёстой гэж байжээ. Гуравны хоёр нь авилгал, хээл хахуулийн асуудалд компаниуд буруутай гэж байв. Европын 12 орны судалгаанд оролцсон хүмүүсийн талаас илүү нь бизнес нь нийгмийн хариуцлагын талаар хангалттай анхаарал тавихгүй байна гэжээ.

Хүмүүс хууль дүрэм сул, эсвэл хуулийн хэрэгжилт муу байгаагаас корпорацууд өөрсдийн үйлдлийн төлөө хариуцлага хүлээдэггүй талаар ихээхэн санаа зовниж байна. Үнэн хэрэг дээрээ, үндэсний хууль тогтоомж шаардлага хангасан байсан ч гэсэн, ихэнхдээ хэрэгжилт маш муу байдаг байна. АНУ-д цагаан захтнуудын хийсэн гэмт хэрэгт хуулийг хэрэгжүүлэгчид өөр бусад гэмт хэргүүдээс бага анхаарал хандуулдаг байна. 1992 оноос 2001 оны хооронд Аюулгүй байдал, солилцооны комиссоос цагаан захтнуудын хийсэн 609 гэмт хэргийг АНУ-ын шүүхээр шийтгүүлэхээр оруулсныг дурдсан байна. Гэсэн ч зөвхөн 187 нь шүүгдсэнээс 142 хэрэгтний буруутайг нь тогтоож, 87 нь шоронд суужээ.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1898 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
naraa
dajgvi ymaa medeelliin sangaa ushuu urugjvvlerei amjilt hvsie
2011-03-24 12:49:15
baajii
manai niigemd ch shudarga amidrah stag hurdhan ireesee
2011-02-16 19:08:40
galbadrah
dajgui shvv
2010-11-22 16:48:25