Ангилал
Эх сурвалж
Монгол улсын иргэний эрх зүй I
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Иргэний эрх зүй & Хөдөлмөрийн эрх зүй
Нийт: 43 - 43 « Өмнөх  |  Дараах »
ИРГЭНИЙ ЭДИЙН БУС АМИН ХУВИЙН ЭРХИЙН ОЙЛГОЛТ
2010 оны 09 сарын 30 өдөр
Иргэний эдийн бус амин хувийн эрхийн ойлголтыг нэр томьёоны асуудлаас эхэлье. Зохиогч энэ бүлгийн агуулгыг илэрхийлэх болон бусад нэр томьёоны хувьд зохих бэрхшээлтэй учирсныг хэлэх хэрэгтэй. Иргэний шинэ хуулийн 6-р зүйлийн 2 дахь хэсэгт: "Эдийн бус эрх" иргэний эрх зүйн харилцааны объект байж болно гэж тодорхойлжээ. Иргэний хуулийн 230-р зүйлд: Эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй, 511 -р зүйлийн 1 дэх хэсэгт: Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд эдийн бус гэм хорыг арилгах үүрэгтэй гэж заажээ.

Иргэний хуулийн агуулгаас үзвэл, иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, амь нас, эрүүл мэнд, хувийн нууц, мэргэжлийн нууц (өмгөөлөл, нотариат зэрэг)-ыг хамгаалах эрхийг эдийн бус эрхэд хамааруулан үзэж болох юм. Эдгээр эрх нь Иргэний хууль болон бусад холбогдох хуулиудаар нарийвчлан хамгаалагддаг билээ.

Эдгээр нь иргэний эрх зүйн зохицуулалтын объектын тухай үндсэн заалт бөгөөд цаашид эдийн бус баялагтай холбогдсон эрхийг ийнхүү нэрлэх нийтлэг үндэслэлийг буй болгож байна гэж үзэх бүрэн үндэстэй. Гэтэл зохиогчийн эрхийн тухай хуулийн 8-р зүйл: "Эд хөрөнгийн бус амины эрх" гэсэн гарчигтай байна. Эдгээрээс үзэхэд эдийн бус эрх, эсхүл эд хөрөнгийн бус эрх гэсэн хоёр өөр нэр томьёо байна.
 
Энэ нэр томьёог тал бүрээс нь бодож үзэх шаардлагатай нь ойлгомжтой. Иргэний хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулиудын агуулгаас үзвэл, "эдийн бус эрх" гэсэн ойлголтод оюуны өмчийн эрхийн объект, бас оюуны өмчид хамаарахгүй иргэдийн Иргэний хуулиар хамгаалагдсан онцгой эрх багтаж байгаа нь тодорхой. Ийм учраас иргэний хуульд заасан эдийн бус эрхийг оюуны өмчид хамаарах эрх, иргэний хуулиар хамгаалагдсан бусад эрх гэж ялгаж болох талтай.
 
Ийнхүү иргэний бусад эрхийг "эд хөрөнгийн бус эрх" гэж нэрлэсэн гэж үзэж болох юм. Ийм эрх нь иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эсхүл амь нас, эрүүл мэнд, хувийн нууц зэрэг байна. Харин иргэний эдийн бус эрхүүдийг Иргэний хуульд "амин хувийн эрх" гэсэн нэр томьёогоор (516-р зүйлийн 3 дахь хэсэг), Зохиогчийн эрхийн тухай хуульд "амины эрх" гэж нэрлэсэн байна. Амины эрх гэхээр иргэдийн амь настай холбоотой эрх мэт явцуу ойлголт төрүүлж байна. Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан "эд хөрөнгийн бус амины эрх" гэдэгт зохиогч бүтээлийнхээ хувьд нэр хэрэглэх, нэрээ дуудуулах, бүтээл нь халдашгүй байх эрхүүдийг хамааруулсан байна. Эдгээрийг хянан үзвэл иргэний эдийн бус амин хувийн хагацашгүй буюу салшгүй эрхэд хамаарч байна гэж үзэж болно. Энэ бүхнээс үзэхэд Иргэний хуулийн "иргэний эдийн бус амин хувийн эрх" гэсэн нэр томьёо илүү оновчтой байна.

Манай оронд хүний эрх, эрх чөлөөний асуудал түүхэн үед янз бүрийн байдлаар тавигдаж ирсэн боловч өнөөдөр дэлхийн жишгээр үзэхэд үндсэндээ зохих түвшинд хүртэл хөгжиж байгаа гэж үзэх бүрэн үндэстэй. Монгол улс Хүний эрхийн түгээмэл тунгахлалыг хэрэгжүүлж, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пакт, Эдийн засаг нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын Пактад нэгдэн орж дагаж мөрдөж байна. Монгол улсын Үндсэн хууль (1992 он)-д зааснаар Монгол улс олон улсын нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг баримталж хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай хэрэгжүүлж байна.

Үндсэн хуулиар хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхахыг хориглож тэгш эрх олгосон билээ.
Хүн бүр төрж мэдлэхдээ эрх чөлөөтэй, адилхан нэр төртэй, ижил эрхтэй гэсэн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын заалтыг хэрэгжүүлж байна. Гэхдээ хүний зарим эрхийг тунхаглах шаардлага хүний эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэх, баталгааг сайжруулахад нилээд бэрхшээл байгааг үгүйсгэж болохгүй. Ийнхүү Монгол улс зах зээлд шилжиж буй өнөө үед төрөөс хүний эрх, эрх чөлөөний тогтолцоог бүхэлд нь бүрдүүлж байна.
 
Хуудас:   1   2  Дараах>   Нийт тоо: 2
Үзсэн: 1266 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
B.iderbat
түлээчинд зөвлөхөд та хуулах гэж байгаа газраа хулганыхаа баруун товчлуурыг дарж view source дээр дархад шинэ цонхонд тухайн хуудасны код гарж ирэх ба та тэндээс хуулах гэж буй зүйлээ олож copy үйлдэл хийх боломжтой.
2011-09-09 23:07:09
Дулам
Энэ сэдэв надад маш их хэргэтэй байсан болохоор маш их таалагдлаа, гэхдээ иргэнийы эрх зүйн харилцааны объектод хууль зүйн орчинд хамгаалагдаж, хуульчлагдаагүй оюуны өмчийн холбогдолтой нэг БУС төрлийн объект БАЙГАА ЮМ ШИГ САНАГДДАГ ЭНЭ ТУХАЙ ҮЛДЭЭГЭЭРЭЙ
2011-01-28 13:30:29
түлээчин
үр бүтээлтэй хэрэгтэй зүйл бичсэн байна даанч copy past хийж болохгүй нь харамсалтай
2010-10-20 20:41:59