Ангилал
Эх сурвалж
Захиргааны хэргийн харъяалал
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Захиргааны эрх зүй
Нийт: 40 - 40 « Өмнөх  |  Дараах »
ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ҮНДСЭН ДЭЭР БАЙГУУЛСАН ГЭРЭЭНЭЭС ҮҮДСЭН МАРГААНЫ ХАРЬЯАЛАЛ - 2
2010 оны 09 сарын 30 өдөр

Тэгвэл зарим гэрээний хэм хэмжээ нь нийтийн гэхээсээ илүү төрийн өөрийнх нь ашиг сонирхолд хөтлөгдөж орсон байх явдал бий. Төр өмчлөгчийн хувиар өөрийн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг бусдад ашиглуулах, мөн эзэмшүүлэх зөвшөөрөл олгодог. Энэ бол өмчийн эзэн бусдад төлбөртэйгээр өмчөө ашиглуулж, эзэмшүүлж байгаа хэрэг билээ. Процессын хувьд уг харилцаа 2 үе шатанд хуваагдана. Нэгдүгээрт-зөвшөөрөл олгох, хоёрдугаарт-зохих гэрээ байгуулж ашиглуулж, эзэмшүүлэх.
 
Зөвшөөрөл олгож байгаа үйл ажиллагаа нь нийтийн эрх зүйн хэм хэмжээнд үндэслэж явагддаг тул нийтийн эрх зүйн харилцаа гэж үзнэ. Үүнтэй холбоотой маргаан гарвал харьяаллын дагуу Захиргааны хэргийн шүүх шийдвэрлэх юм.
Харин 2 дахь шат болох гэрээ байгуулах, өөрчлөх, дуусгавар болгох, мөн гэрээний үүрэг биелүүлэхтэй холбоотой маргааны хувьд хувийн эрх зүйн харилцаа болно. Учир нь төрийн өмчийг эзэмших, ашиглах харилцааны гол мөн чанар нь иргэний гүйлгээний объект болох "өмч"-тэй холбоотой байдаг. Өмчлөгчөөс эзэмшигч, ашиглагчийн хооронд үүсэж байгаа маргаан бол хувийн буюу иргэний эрх зүйн харилцаа мөн тул харьяаллын хувьд хэргийн ерөнхий харьяалалтай шүүх (иргэний хэргийн) шийдвэрлэнэ. Тухайлбал, Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Төрөөс өөрийн өмчлөлийн газар, байгалийн бусад баялгийг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж, ашиглуулахдаа хуульд заасны дагуу төлбөр авдаг билээ. Иймд эдгээр өмчийг ашиглуулах, эзэмшүүлэхтэй талаар байгуулсан гэрээнээс үүдсэн маргаан бол хувийн эрх зүйн хүрээнийх байна. Жишээ:
Газар эзэмшүүлэх гэрээг хугацаанаас өмнө хэдийд ч дуусгавар болгож болох тухай гэрээнд заажээ. Ингэхдээ энэ талаар 1 сараас доошгүй хугацааны өмнө бие биендээ мэдэгдэх үүргийг талууд хүлээжээ. Гэтэл гэрээг дуусгавар болгох талаар гэрээнд заасан журмын дагуу мэдэгдсэнгүй хэмээн эзэмшигч тал маргаан үүсгэжээ.
Үүнийг гэрээний агуулгын талаарх маргаан гэж нэрлэж болно юм. Энэ нь гэрээний хэм хэмжээгээр зохицуулагдах тул маргааныг иргэний хэргийн шүүхээс харьяалан шийдвэрлэнэ.

Хоёр. Захиргааны байгууллага, албан тушаалтнаас олгосон тусгай зөвшөөрөл ба түүнд үндэслэн байгуулсан гэрээ нь бие биенээсээ салшгүй, "хараат" байсны дүнд эрх зүйн харилцаанд нөлөөлөх чадвартай байгаа бол гэрээнээс үүдсэн маргааныг тухайн зөвшөөрөл олгосон захиргааны актын нэг адил захиргааны хэрэг гэж үзэн харьяалан шийдвэрлэх боломжтой. Энэ тохиолдолд нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн үйл ажиллагаатай холбогддог тул хэргийг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэж байна.

Гурав. Гэрээ бол эрх зүйн харилцааг зохицуулж байгаа нэг хэлбэр мөн. Гэрээний эрх зүйн үр нөлөө нь юунд чиглэгдэж байгаагаас хамаарч нийтийн ба хувийн эрх зүйн гэж үзнэ. Аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн ихэнх гэрээ нь зөвшөөрөл эзэмшигчийг хууль ёс, дэг журмыг мөрдүүлэх, нийтийн ашиг сонирхлыг сахиулах, түүнийг биелүүлээгүй, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээлгэх эрх зүйн нөлөөтэй байдаг. Ийм шинж бүхий гэрээнээс үүдсэн маргаан нь захиргааны хэргийн шүүхэд харьяалагдана.

Практикаас харахад тусгай зөвшөөрөл олгох, түүнийг өөрчлөх, хүчингүй болгоход гэрээний асуудал давхар сөхөгддөг байна. Олгосон тусгай зөвшөөрөл, түүнд үндэслэсэн гэрээ нь нэг нь нөгөөгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг байж эрх зүйн үйлчлэлтэй байж болохыг доорх жишээгээр харуулъя. Тусгай зөвшөөрөлд үндэслэсэн уг гэрээтэй холбоотой маргаан мөн чанараараа нийтийн эрх зүйн шинжтэй байна.
Хуудас: <Өмнөх   1   2   Нийт тоо: 2
Үзсэн: 1129 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.