Ангилал
Эх сурвалж
Хууль зүйн асуулт, хариулт
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Эрх зүйн зөвлөгөө
Нийт: 43 - 43 « Өмнөх  |  Дараах »
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР АЖЛААС ХАЛАГДАХ - 3
2010 оны 10 сарын 26 өдөр
div>

43. Асуулт: Манай ажил олгогч компани ажилчидаа орон тоо байхгүй гэдэг үндэслэлээр цомхтгон нэг дор 20 ажилтныг халсан. Гэвч уг орон тоон дээр нэг мэргэжлийн 8 ажилтанг шинээр аван ажиллуулж байна. Хаана хандах вэ?
Хариулт:
Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ажил олгогч нь энэ үндэслэлээр ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилчидад 45 хоногийн өмнө мэдэгдэж, тэдгээртэй харилцан хэлэлцээ хийх үүрэгтэй байхаар заасан байна. Мөн хуулийн 42.1 дахь хэсэгт ажил олгогч нь дээрх үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг сар, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгох үүргийг хүлээхээр заасан байна. Иймээс ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа гэж үзэж байгаа оршин байгаа газрын харъяалах дүүргийн (сумын) шүүхэд өргөдлөө гаргах эрхтэй юм.

44. Асуулт: Би нэгэн компани удирдан үйл ажиллагаа явуулдаг. Саяхан орсон ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж амжаагүй байтал шинээр орсон ажилтан өөрийн буруутай үйл ажиллагааны улмаас манай компанид хохирол учруулсан. Уг хохирлоо барагдуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Би хохирлоо хэрхэн барагдуулах вэ?
Хариулт:
Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд ажилтан, ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээг байгуулахыг үүрэг болгосон бөгөөд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй нь захиргааны хариуцлага хүлээх үндэслэл болох тухай хөдөлмөрийн тухай хуульд заасан. Компани ажилтантайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлд заасны дагуу хөдөлмөрийн дотоод журам зөрчсөн, түүнээс бий болох сахилгын шийтгэл, эд хөрөнгийн хариуцлагыг ажилтан хүлээх үндэслэл болохгүй болж байна. Иймээс шүүхэд ажил олгогч учраас, ажилтны учруулсан хохирлыг барагдуулах тухай нэхэмжлэл гаргасныг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийг удирдлага болгон тус хуулийн 510 дугаар зүйл буюу эд хөрөнгөд учруулсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх, эсхүл өмнө байсан байдалд нь сэргээн засварлах үүрэгтэй байх гэсэн шаардлагын үүднээс дахин шүүхэд хандаж болох юм.
Хуудас: <Өмнөх   1   2   Нийт тоо: 2
Үзсэн: 1772 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Болороо
Мөн Ажил олгогчийн зүгээс ажилтны 2-3 жилийн өмнөх асуудлыг сөхөн зөрчил хэмээн үзэж сахилгын арга хэмжээ авах нь хууль зүйн үндэслэлтэй юу ?
2011-04-10 19:53:37
өөж
өжөжөжөжж
2010-11-10 16:11:42
"ansent"
ASU- сайт оюунлаг иргэдийг бүтээнээ ....... байнгын харилцагч чинь бахйад..... nice nice
2010-10-14 09:38:19