Ангилал
Эх сурвалж
Хууль зүйн асуулт, хариулт
Номын танилцуулга
Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжин орсноос хойш Монголчууд бидэнд тохиосон хамгийн том түүхэн үйл явдал бол шинэ Үндсэн хууль батлагдсан явдал юм. Эх орноо, зон олноо XXI зуун руу хөтлөн залах учиртай ...
Монгол Улсын Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн албан тушаалтан мэдлэг, боловсролтой, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой. Үүний тулд төрийн захиргааны болон тусгай албан тушаалд тавих ...
Монгол Улсын захиргааны эрх зүйн шинжлэх ухааны түүх үнэн хэрэгтээ эхлэлийн шатандаа байгаа бөгөөд эрх зүйт төрийн өнөөгийн төлөвшилтэй уялдуулан түүнийг цаашид баяжуулан хөгжүүлэх нь манай эрдэмтэд, судлаач, ...
 
Хууль зүй » Эрх зүйн зөвлөгөө
Нийт: 43 - 43 « Өмнөх  |  Дараах »
ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР АЖЛААС ХАЛАГДАХ - 3
2010 оны 10 сарын 26 өдөр
41. Асуулт: Би нэгэн цайны газарт ажилд орохдоо ажил олгогчтойгоо хөдөлмөрийн гэрээг байгуулах тухайгаа хэлэхэд ажил олгогч хүлээж аваагүй. Харин сарын 40000 төгрөгний цалин авах, илүү цаг ажилласан болон өдөр бүр унааны мөнгө өгнө гэсэн боловч сарын эцэст 32000 төгрөг өгсөн. Энэ тохиолдолд хаана хандах вэ?
Хариулт:
Хөдөлмөрийн тухай хуулийн 141.1.11 дэх заалтад ажил олгогч ажилтантай бичгээр хөдөлмөрийн гэрээ байгуулах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй бол хариуцлага хүлээлгэхээр заасан. Иймээс ажил олгогч хөдөлмөрийн гэрээг ажилтантай байгуулах үүргээ зөрчин улмаар ажилтанд хохирол учруулсан байна. Энэ талаарх маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн маргаан таслах байгууллага шийдвэрлэх ба ажилтан эрх нь зөрчигдсөн талаар мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор энэ талаарх гомдлоо гаргах эрхтэй байна. Хэрэв хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар уг хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн бол шүүх уг хугацааг сэргээн хянан шийдвэрлэж болохоор хуульд заасан байна.

42. Асуулт: Би нэгэн үйлчилгээний байгууллагад ажилладаг. Гэтэл намайг хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Ингэхдээ ажлаас халсан тухайг надад утсаар мэдэгдсэн. Энэ талаарх ажил олгогчийн шийдвэрийг би хууль бус гэж үзэж байна. Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан учир ажилдаа буцаан орох, ажилгүй байсан хугацааны цалин, бусад олговорыг хаана хандах замаар гаргуулан авах вэ?
Хариулт:
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлаж болох үндэслэлүүдийг заасан бөгөөд 40.1.4 дэх заалтад ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. Хэрэв дээрх үндэслэл байхгүй байгаа тохиолдолд хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол хууль зөрчсөн ажиллагаа болсон байна.

Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтныг ажлаас халах тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх тухай зааж өгсөн байдаг бөгөөд ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр, хуульд заасан бол ажлаас халагдсаны тэтгэмжийг халагдсан өдөрт нь өгөх үүргийг хүлээж байхаар хөдөлмөрийн тухай хуульд заасан байна.
Хэрэв уг шийдвэрийг хууль бус гэж үзвэл ажилтан тухайн ажил олгогчийн оршин байгаа харъяалах дүүргийн шүүхэд ажилд эгүүлэн тогтоох тухай өргөдлийг гаргах эрхтэй. Харин ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэйн дээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт шүүхийн шийдвэрээр ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заасан байна. Иймээс шүүхэд хандах хэрэгтэй юм.
 
Хуудас:   1   2  Дараах>   Нийт тоо: 2
Үзсэн: 1616 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Болороо
Мөн Ажил олгогчийн зүгээс ажилтны 2-3 жилийн өмнөх асуудлыг сөхөн зөрчил хэмээн үзэж сахилгын арга хэмжээ авах нь хууль зүйн үндэслэлтэй юу ?
2011-04-10 19:53:37
өөж
өжөжөжөжж
2010-11-10 16:11:42
"ansent"
ASU- сайт оюунлаг иргэдийг бүтээнээ ....... байнгын харилцагч чинь бахйад..... nice nice
2010-10-14 09:38:19