Ангилал
Эх сурвалж
Дээврийн өрөөн дэх миний мөрөөдөл
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой. Оросын зохиолч Н.А.Островский
Зөвлөгөө
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
 
Хүний хөгжил » Амжилтанд хүрэхүй
Нийт: 96 - 96 « Өмнөх  |  Дараах »
МӨРӨӨДӨХ ЧАДВАРЫГ АШИГЛАН АМЬДРАЛАА ӨӨРЧИЛЬЕ
2011 оны 02 сарын 01 өдөр
Пикассо ба Ван Гог
 
Пикассо ба Ван Гог энэ хоёр зураач авъяас чадварын хувьд адилхан зураачид байжээ. Харин амьдрал нь та бүхний мэдэж байгаагаар өдөр шөнө хоёр шиг өөр байсан юм. Пикассо нь амжилтын үлгэр загвар гэмээр амьдралаар амьдарч, харин Ван Гог эсрэгээр нь бүтэлгүйтлийн үлгэр загвар гэмээр амьдралаар амьдарсан байлаа.
 
Пикассо 30 дөнгөж гарч байхдаа саятан болсон байв. Түүний амжилт нас ахих тусам улам л цэцэглэж байсан бөгөөд 10 саятан, цаашлаад бүр тэрбумтан болсон юм. Зураачийн хувьд нэр алдар нь ч бас тийм байлаа. Анхандаа урлагийн ертөнцөд бага багаар танигдаж эхлэн удалгүй бүр од болж дэлхийн хэмжээний зураач болж чадсан.
 
Ван Гог насан туршдаа мөнгөтэй байх тавилангүй хүн байлаа. Тэрээр 20 настайдаа үгээгүй ядуу, ЗО-тайдаа ч ядуугаас ядуу, үхэхдээ ч ядуугийн туйл байсан байна. Зураачийн хувьд нэр алдар нь ялгаагүй л доод зэргийн байжээ. Түүний зургууд ямар нэг хараалд автсан мэт хүмүүсийн анхаарлыг татаж чаддаггүй байв. Тэрээр ямар ч нэргүй амьдарч нэргүйгээр үхсэн юм.
 
Гэтэл өнөөдөр харахад Ван Гог Пикассогоос ч илүү чадварлаг зураач байсан. Учир нь Пикассо зураач аавын уйгагүй нөлөөн дор 4 настайгаасаа эхлэн зураг зурж байсан бол, Ван Гог 27 нас хүрч байж зураг зурж эхэлсэн байна. Бас Ван Гог-д багш ч байгаагүй удирдан чиглүүлэх хүн ч байгаагүй. Энэ агуу Ван Гог тэгвэл яагаад Пикассогоос доор амьдралаар амьдрах болов? Пикассо эерэгээр R=VD-r ашиглаж, Ван Гог сөргөөр R=VD хийж байсан учраас тэр юм.
 
Пикассог Ван Гог шиг хэн ч мэддэггүй явсан үе байсан. Ямар ч нэр алдаргүй үе нь 10 жил үргэлжилсэн юм. Түүний зургууд зарагдахгүй, хэнд ч хүлээн зөвшөөрөгдөөгүй зураач байлаа. Ван Гогийн нэгэн адил ядуусын хороололд амьдарна. Түүний нэр алдаргүй байсан цаг үеийн турш сэтгэлийнхээ гүнд хурж байсан зураг бол эд хөрөнгө, нэр алдарыг гартаа атгаж чадсан өөрийнх нь дүр зураг байсан юм. Дэлхийн хэмжээний зураач болсон өөрийнх нь төрх шүү. Пикассогийн хувьд сэтгэлийн гүн дэх төсөөлөл нь хангалтгүй санагдаж байгаа юм шиг ам л нээвэл ингэж хэлдэг байжээ.
 
"Би уран зургаар тэрбумтан болох болно."
"Би уран зургийн түүхэнд шинэ үеийг нээсэн зураач
болох болно"
"Би хамгийн баян хүний амьдралаар амьдарч байгаад хамгийн баян хүнээр үхэх болно."
Харин Ван Гог эсрэгээр сэтгэлийнхээ гүнд аажмаар бүдэгрэн алга болж байгаа өөрийн төрхийг л зурдаг байлаа. Ядуурал, өвчинд баригдан амьдарч байгаад хөөрхийлөлтэй үхэж байгаа тийм л зургийг. Пикассогийн нэгэн адил өөрийн амьдралыг ямар байхыг ингэж хэлдэг байжээ.
"Би насан туршдаа ийм хөөрхийлөлтэй амьдралаар амьдарч байгаад үхэх байх."
"Би мөнгөтэй байх хувь тавилангүй юм шиг байна." "Азгүй тохиол надаас салахгүй юм шиг байна.
 
Иймэрхүү үгсийг түүний дүү Теодоо бичсэн захиануудаас олж илрүүлсэн юм. Яг адилхан авъяас чадвартай хоёр хүний амьдрал нь тэр хоёр сэтгэлдээ юу төсөөлж байсан яг л тийм болсон байна. Харин Ван Гогийн гараар бүтээгдсэн гайхамшигт бүтээлүүд нь түүнийг хөөрхийлөлтэй нас барсны дараа эзнийхээ бүтэлгүй VD-ийн нөлөөнөөс салсан цагаас эхлэн өөрийнхөө оршин тогтнож байгааг дэлхий дахинд мэдэгдэж эхэлсэн билээ.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 2472 Сэтгэгдэл: 21 Жооролсон: 7
Сэтгэгдэл Нийт: 21
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
o.nandia enzo
yu tarina tvvniigee huraaj avna gj ysan vnen vg ve
2012-01-22 00:38:18
tiffany
vneheer vnen yu bodno tvvnige l awna
2011-06-14 16:42:29
ganaa
eer, eer tsag ued tersen humuus shuudee. tegehleer niigem yanz bur huleej avnaa
2011-05-25 17:42:58
i can
би ууг нь эергээр сэтгэхийг хичээдэг гэхдээ нэг л болдоггүй юумаа яах ёстой юм бол би чадах ёстой шүү дээ эерэг сэтгэлгээ хүнд мааааааш их хэрэгтэйг мэдэж байна л даааааааа гэхдээ........... БИ ЧАДНА БИ ТОМООС ТОМ ӨНДРӨӨС ӨНДӨР АМЖИЛТАНД ХҮРНЭ ICAN
2011-05-25 13:12:57
сака
хүн юу бодно түүниигээ л авдаг гэж үнэн шүү
2011-05-24 15:42:42
Ino
vnen shvvvvvvvvvvv
2011-05-17 12:00:46
яг їнэн тїїх
энэ бол миний амьдралд яг їнэнээр бууж байгаа тїїх, би маш єєдрєг хїн, жирийн айлын охин, миний ажил амьдрал яг л мєрєєдєж бодсоноор сайн сайхнаар бїтэж байдаг, гэтэл миний дїї їргэлж надад сєргєєр хандаж ердєє ажил їйлс нь бїтдэггїй тэр бїї хэл надаас їргэлж мєнгє нэхэж єгєхгїй бол элдэв їгээр харааж доромжилж їнэхээр намайг сэтэглийн дарамтанд оруулдаг, заримдаа єєрийгєє удган ид шидтэй ч гэж намайг айлгах гэж оролдоно, тэглээ гээд єєдєлдєггїй дандаа царай алдаж явна. тэхээр хїмїїсээ єєдрєг сайхнаар бодож мєрєєдєх нь маш зєв шїї. Бїгдэд амжилт
2011-05-10 14:40:04
mj
yg unen kkkk bi burhan shig
2011-05-04 11:25:57
jaki
hun bol setgeliin amitan shdee te
2011-04-19 11:50:48
mbn
dajgui ym bna. hun amidarlaa yj tossolon ter huu tossolliih ni harui onoogiin ter hunii amidarch bui bdalshuudeeeee.......
2011-04-17 20:04:06
Урансүх
Энэ үнэн байх шүү. Ронда Бёрны "Нууц" хэмээх номыг уншаад үзээрээ. Өнөөдөр чи ямар амьдарч байна, энэ чиний өнгөрсөнд юу бодож байсны илрэл.
2011-04-09 16:22:13
dumaa
unen shuu ymarch zuild setgel zui mash chuhal
2011-03-25 19:44:48
XFantasy-d
zuun deed tald ni ikh survaljiig buur zurag horogtei ni bichsen bna shu dee naizaa. Chinii heleed bgaa nomiig chin tavitsan baina. Ene site ikh saikhan sanagdlaa. Ta buhend amjilt husye
2011-03-22 10:59:28
delgertsogt
mash gaihaltai zamnal baina eniig unshsanchin nuuts gej kino uzej baisan medremj turluu
2011-03-19 17:58:18
bello
tsus negt ahan duustee helehed ene bol unen.bas manaihan yu gej yaridag bileedee (mongol hun amniihaa bilgeer)gedeg shuudee.uragshaa!!!!
2011-03-06 06:53:06
сура
үнэ шүү миний монголын залуусаа
2011-03-02 19:43:35
uuganaa
bayrlalaa.gehdee daraagiih ni hurdan gargaarai
2011-02-25 14:28:52
Tsogtbaatar
vnen shvv andaa
2011-02-18 09:48:30
XFantasy
Эх сурвалжаа биччихвэл зүгээр юм. Би танайхыг байнга уншдаг л даа. Гэтэл өчигдөр авсан "ДЭЭВРИЙН ӨРӨӨН ДЭХЬ МИНИЙ МӨРӨӨДӨЛ" гэсэн ном дээр байх юмаа наад мэдээлэл чинь .
2011-02-17 18:08:23
lio
negiig nadad bodogduulab daraa uur uguulleg zaawal bicheerei
2011-02-16 16:50:04
nice
dajguimaa taalagdlaa
2011-02-06 00:00:19