Ангилал
Эх сурвалж
Монголчуудын нүүдэллэх соёл
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой. Оросын зохиолч Н.А.Островский
Зөвлөгөө
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
 
Хүний хөгжил » Сайхан амьдрахуй
Нийт: 147 - 147 « Өмнөх  |  Дараах »
МОНГОЛ ДАВСНЫ ИД ШИД
2011 оны 02 сарын 01 өдөр
Монгол оронд шүдэн цагаан давс, бор давс, молор давс гэсэн гурван төрлийн давс байдаг. Давс бол таван тансаг идээний тоонд ордог. Мөн монгол эмийн жоронд багтаж байдаг. Монгол давс хэрэглэж байсан үед бамбайн булчирхайн иодын дутагдал өвчин гэж байгаагүй хэлж болно. Манай байгалийн давсанд иод илуу байдаг онцлогтой. Монголчууд "идээний дээж" хэмээн өргөмжлөгдсөн нуурын давс эх хуурай нуур, тэнгисээс ундардаг. Давс ийнхүү усанд бүрэлдэн бүтэх тул түүнийг мөн ус ундаан гэж үздэг ажээ. Манайхан эрт дээдсээсээ нуурын давсыг тун эрхэмлэж, хоол, ундааныхаа амт шимтийг тохируулсаар ирсэн байна.

Баян тэнэгэр монгол нутагт давсан нуур зөндөөн байдаг юм. Баялаг давсны гаралттай байгалийн сайн нөхцөл нь эрт язгуураас "Монгол давс" хэмээн маш алдартай ажгуу. Борбойн давсан нуурын хадгалагдац (нөөц) нь бүх улсад чухал байрыг эзэлж одоо нэгэнтээ машинаар их хэмжээгээр малтаж байна. Давст нуурын зарим давс сувд шиг, зарим нь хэрчсэн гурил адил, зарим нь усан молорын шуд мэт зургаан талтай байдаг нь хлорт натри байхаар барахгуй бас хлорт кали, хлорт магни, зүйл бүрийн нүүрс хүчлийн давс, хүхэр хүчлийн давс агуулж байгааг харуулж байна. Давстай усанд бас их хэмжээний кали, магни, бор, бром, иод, литий, рүбидий, цезий зэрэг арваад зүйлийн химийн элемент агуулагдаж байдаг болохоор химийн үйлдвэрийн чухал үнэ өртөгтэй түүхий эд болно. Нэг нуурын доторхи давсны шорвог нь бас адилгүй байдаг.
 
Хаш цагаан өнгөтэй, жижиг шүдэрхэг байхад шаравтар өнгөтэй, хонины шагайн чинээ шүдэрхэг байдаг сан. Монгол давсаа идвэл идээ ундааны шим, амтыг нэмэгдүүлэн, хоолны дуршлыг нэмэгдүүлж шингээлтийг сайжруулж, булчин шөрмөсийг чангаруулан, яс чөмгийг бүдүүрүүлэн, ид хүчийг төгөлдөржүүлнэ гэж өндөр настад үргэлж ярьж хөөрч байдаг билээ. Малд давс өгвөл хавар, зун малын тамирыг нэмэгдүүлэн, төл малыг торниун болгож, намар мах булчинг чангаруулж цул тарга авахуулна. Өвлийн малыг өлчиршүүлэн хүч тарга дундрахгүй болгоно гэж тогтсон хугацаагаар хонь, үхэр, адуу, тэмээндээ давс долоолгодог байна. Давс мөн өдөр тутмын амьдрал ахуйд олон зүйлийн хэрэгцээг хангадаг.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1142 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 2
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
u.azzaya
goy yum daan ch copydoj bolkuu bna? yahu
2012-01-02 18:45:06
ugi
goe medee bn iluu ih mongoliho tuhai medee hurgerei
2011-05-16 16:40:51
цэцгээ
давс хортой мах хортой л гэдэг болж уг хэрэгтэй идээ шүү дээ
2011-03-15 17:40:17