Ангилал
Эх сурвалж
Дэлхийн баячуудын гайхамшигтай намтрууд
Зөвлөгөө
Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй бөгөөд түүнийгээ бусдаас нуух тун хэцүү. Таныг бага зэрэг мэддэг хүн л яаж байгааг чинь анзаарна. Тиймээс бусдад оньсого ...
Та ажлынхаа хувийн зохион байгуулалтад хэр зэрэг болохоо мэдье гэвэл дараах сонжоонд эргэлзэхгүйгээр шууд хариулаарай.
Өгөгдсөн 10 асуултанд хариулахдаа: ...
Энэхүү 13 аргын аль нэгийг хэрэглэхдээ нөхцөл байдал, шалтгаан зорилго, өөрийн бодол санаа харилцан ярилцагчийн зан байдлыг харгалзах хэрэгтэй. Гэвч эдгээр ...
 
Суутнууд » Урлаг, спортын алдартай хүмүүсийн түүх
Нийт: 50 - 50 « Өмнөх  |  Дараах »
АЛДАРТ "БИТЛЗ"-ИЙГ НЭРД ГАРГАСАН ШОУ МЕНЕЖЕР БРАЙАН ЭПШТЕЙН (BRIAN EPSTEIN)
2011 оны 03 сарын 16 өдөр
Рок хөгжмийн шоу бизнесийн түүхэнд Брайан Эпштейн зөвхөн гарамгай менежер төдийгүй ололт амжилтаараа нэрд гарсан юм. Энэ талаар түүнийг зөвхөн Элвис Преслигийн менежер Том Паркертай л жишиж болно. Олон хүн түүнийг мөнгийг л чухалчилдаг хэвшмэл маягийн хөрөнгөтөн мэтээр үзэж байв. Гэтэл тэр хамгийн өгөөмөр харамгүй нэгэн байжээ. Бусад хамтлагийн менежерүүд орлогын 40-50%, зарим тохиолдолд 90 хүртэл хувийг авдаг байхад түүний ноогдол нь ердөө л 10% байв. Битлзийн залуусыг тэр үнэн голоосоо хайрлаж, тэдний төлөө хувийн эрх ашгаа ч золиослодог байжээ. Түүний намтрын хуудсыг сөхөж үзвэл сэтгэл өвтгөмөөр баримт сэлтээр дүүрэн байх нь амьдралынх нь гэрэл гэгээтэй бүхнийг үгүйсгэхэд даанч хангалттай ажээ. Польшоос цагаачлан ирсэн өвөг эцэг Исаак нь мебелийн үйлдвэрийг үндэслэж, эцэг Гарри нь түүнийг уламжлан авч өргөтгөөгүй байсан бол угаас золгүй төрсөн энэ хүний хувь тавилан ер нь юу болох байсан бол?
 
Уг нь 1934 оны 9-р сарын 19-нд аз жаргалтай хосын анхны хүү болон мэндэлсэн Брайан Эпштейн түүнд урлагийн мэдрэмжийг төлөвшүүлсэн энэ еврей гэр бүлд 6 нас хүртлээ амар жимэр өсөн торнисон байна. Гэтэл 1940 онд Ливерпуль хот бөмбөгдөлтөнд өртөж Эпштейныхэн Саутпорт руу дүрвэснээр Брайан хүүгийн ээдрээт амьдрал эхлэв. Коллежид суралцах хугацаанд ангийн нөхөд нь ч түүнд таагүй ханддаг, сургалтын хөшүүн хэлбэр нь залхаадгаас өгсүүлээд гудамжинд хүүхдүүд еврей хэмээн хочлох зэрэг тааламжгүй олон нөхцөл тулгарч тэр бүрийд эвлэрэн зохицох гэж ихэд хичээвч санаснаар болсонгүй, долоон сургууль дамжсанаас нэгийг нь ч гүйцэд суралцаж төгсөхгүй байсаар 1950 онтой золголоо.
 
16 настайдаа Брайан Эпштейн эцгийнхээ пүүсэд мебелийн худалдагчаар анх ажилласнаас овсгоотой мэдрэмж сайтай хүн болохоо харуулжээ. Худалдан авагчид нь түүнд их л сэтгэл хангалуун хандах болов. Цэргийн алба хаасан 1952-1953 он эмзэг залуугийн хувьд "гунигт завсарлага" болов Дэглэмд шантарч, сэтгэлээр унасан түүнийг эмч нар оюун, сэтгэцийн хувьд тэнцэхгүй гэж үзээд жилийн дараа цэргээс халжээ. 1955 онд өөрийнхөө дуртай газар болох театртай амьдралаа холбохоор шийдэж ээжийнхээ дэмжлэгтэйгээр Вангийн Академид элссэн боловч энэ нь түүний зам биш гэдгийг ухаарч хоёр жил ч бололгүй сургуулиа хаяснаар урьдын байдал дахин нэг давтагдлаа.
 
1957 оны зун эцэг нь банкны бизнест шилжих болсноор бүтэлгүй хуүгээ анх удаа итгэл хүлээлгэн гуанзны салбараа Грейг Шорсоттын гудамжин дахь жижиг дэлгүүрийн хамт эзэмшүүлжээ. Брайан эхний үед захиалга авахын тулд бүтэн сайнд ч дэлгүүртээ өнжиж байв. Тэр атаархам зүттэл чармайлт, саруул ухаанаар ажлаа эрхэлж урам зоригтой хөдөллөө. Сүүлийн үеийнх болох удаан эргэлтэт пянзнууд Англи руу баярын маршаар хөвөрч залуус худалдан авсаар байлаа.
 
 
Ажил үйлс нь өөдрөг байсан тул Ливерпулийн төвд орших Вайтчээлэл гудамжинд бас нэгэн төрөлжсөн салбар дэлгүүр нээсэн нь удалгүй олонд алдаршиж эхэн үедээ 2 хүн ажиллуулдаг байснаа 2 жилийн дотор 13 хүний хүчээр ажлаа нугалах болов. Ер нь Эпштейны эцгийн NЕМS пүүс 30-аад оноос л баялаг сонголт бүхий мебель төгөлдөр хуур, пянзны худалдаа эрхлэн Ливерпульдээ тэргүүлж, улмаар алдар нэр нь хотоосоо ч халин түгсэн байлаа. Эпштейн Мерсибит сэтгүүлд пянзны тойм, хит парад, сурталчилгааны өгүүлэл, зарламж бичдэг байсан нь цэвэр худалдааны зорилготой байсан бөгөөд үнэндээ бол рок-н-роллыг төдий л сонирхдоггүй байв.
 
Яг өөрийнх нь сонирхол гэвэл романтизмын үеийн сонгодог хөгжим, тэр дундаа хөгжмийн зохиолч Ян Сибелиус байжээ. Гэвч Ливерпулийн залуучууд түүнийг рок хөгжмийн алдар хүндтэнд тооцдог байсан юм. Брайан Эпштейнд нэр төрөө бодох зан хэт байсан тул тэр дэлгүүртээ сонгодог, эстрад, поп, бит хөгжим, жаз ер нь бүхий л төрлийн пянз байлгаж байхыг эрмэлздэг байлаа. Тухайн үедээ бит хөгжмийн пянзнууд бусдаас илүү борлож байгааг ч тэр соргог ажиж мэдсэн байв.
 
Ийнхүү Брайан Эпштейн Битлзтэй учрахаас бүр өмнө өөрийн хичээл зүтгэлээр бэлжиж амжсан ажил хэрэгч хүн болсон байлаа. 1961 оны 10-р сарын 28-нд нэгэн залуу Эпштейний дэлгүүрт орж ирээд Тони Шериданы дуутай "Му Вопгне" хэмээх синглийг сураглаж, түүний складанд тийм пянз байхгүйг сонсоод, энэ пянзны дууг нэрд гараагүй Битлз хамтлаг тоглосныг хэлж тодруулан лавлахад Брайан энэ нэрийг бүр ч сонсоогүй тул дэмий л мөрөө хавчжээ. 30-ны өдөр нөгөөх пянзыг бас л асууж, захиалсан тул Эпштейн зориуд цаг гарган Их Британийн каталогоос удтал хайгаад олсонгүй. Харин импортын мэдээллээс энэ синглийг Баруун Германд үйлдвэрлэсэн болохыг мэдэж авчээ. Тэр хамтлаг төрөлх Ливерпулийнх нь төдийгүй түүний дэлгүүрээс хэдхэн зуун метрийн цаадах хонгилын клубт өдөр бүр тоглодгийг мэдээд Брайан мэл гайхжээ. Түүгээр ч барахгүй уг хамтлагийн хөгжимчид түүний дэлгүүрт нэг бус удаа ирж шинэ бичлэг сонсож, пянз худалдан авч байсан тухай тэр бас сонссон байна. Ирээдүйн түншүүд нь түүгээр ингэж үйлчлүүлдэг байжээ. 11-р сарын 9-нд Брайан "Битлз"-тэй танилцахаар "Каверн" клубт очихдоо фэн залуусын дунд өөрийгөө овортой харагдана байх гэж сэтгэл зовсоор байсан гэдэг.
Хуудас:   1   2  Дараах>   Нийт тоо: 2
Үзсэн: 781 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.