 1921 онд Монгол оронд ялсан ардын хувьсгалын үр дүнд орчин үеийн санхүүгийн системийн үр хөврөл үүсч хөгжих үндэс суурь нь бий болсон юм.Монгол улсад санхүүгийн систем үүсч хөгжсөний 80 гаруй жилийн түүхийг цаг хугацааны болон тухайн үеийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн явцтай уялдуулан 4 үе шатанд хуваан авч үзэж болно. Үүнд:
* Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930 он
* Орчин үеийн аж үйлдвэрийн хөгжлийн эхэн үеийн санхүүгийн систем буюу 1930-1940 он
* Социализмын үеийн санхүүгийн систем буюу 1930-1940 он
* Зах зээлийн харилцаанд шилжих шилжилтийн үеийн санхүүгийн тогтолцоо 1990 оноос хойш
1. Санхүүгийн системийн үндэс суурь бий болсон буюу 1921-1930 он
Хувьсгал ялсны дараа ардын түр засгийн газраас авч хэрэгжүүлсэн олон арга хэмжээний дотор тус улсад санхүүгийн системийг үүсгэж хөгжүүлэхтэй холбоотой асуудлууд чухал байр эзэлж байжээ. Санхүү төсвийн талаар энэ хугацаанд хэрэгжүүлсэн арга хэмжээний хамарсан цар хүрээ , хүрсэн үр дүнд дүгнэлт хийж үзэхэд тус улсад санхүүгийн системийн үндэс суурь бий болж хөгжсөн үйл явцыг дээрх байдлаар ангилан авч үзэх үндэс байгаа юм. Ардын түр засгийн газрын газар, Монгол ардын намын удирдлага 1921 оны 3-р сарын 24-нд хамтран хуралдаж, хувьсгалын ялалтыг хангах, дотоод зах зээлээ төвхнүүлэхтэй холбогдсон олон асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор Цэргийн яам, Дотоод яам, сангийн яамыг байгуулахаар болсон байна. Сангийн яаманд хоол хүнс худалдаа, гааль, бүртгэл, хяналтын асуудлыг хариуцуулан холбогдох хэлтсүүдтэй байгуулж, улсын төсөв зохиох, түүний гүцэтгэлийг хянах, улсын хэмжээнд санхүүгийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх, худалдаа бэлтгэл гаалийн үйл ажиллагааг эрхлэх үүрэг хүлээлгэсэн байна.
Монгол улсад өөрийн үндэсний санхүүгийн системүүсч хөгжихөд тэр үеийн ЗХУ-ын тусламж дэмжлэг яухал үүрэгтэй байжээ.. Анх сангийн яамыг байгуулж 1921 оны сүүлчээр Зөвлөлт орос улсаас сургагч нар урьж ирүүлэн Ардын засгийн газрын санхүүгийн бодлогыг тодорхойлох, төсөв гааль албан татварын холбогдолтой хууль дүрмийн төсөл боловсруулахаас эхлээд манай хүмүүсийг дагалдуулан зааж сургах ажилд тэдний хүчийг ашиглаж байжээ. Ийнхүү шинээр бий болсон санхүү банкны систем болон худалдааны салбарын шинэ тогтолцоо нь хувьсгалын ололтыг бататгаж, улмаар төрөөс дотоод зах зээлийн үйл ажиллагаанд хяналт тавих, үндэсний эдийн засгаа сэргээн хөгжүүлэх чухал хөшүүрэг болсон байна.
2. Санхүүгийн системийн хөгжлийн хоёр дахь шат 1930-1940
Санхүүгийн системийн хөгжлийн 2 дахь шат нь 1930-1940 оныг хамарч байна. Монгол улс капиталист бус хөгжлийн замыг сонгож, эдийн засгаас гадаадын капиталыг шахан гаргаж түүний нөлөөллөөс ангижирч, гадаад худалдааны онц эрх тогтоож эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах, хувийн өмчийг хязгаарлах, ЗХУ-ын тусламжид түшиглэн орчин үеийн аж үйлдвэрийн үндсийг бий болгож, улсын өмчид тулгуурласан аж ахуйн хэвшлийг дэмжих чиглэлийг баримталсан улс төр, эдийн засгийн зөрчилтэй бодлогын хэрэгжилт нь тэр үеийн улсын төсөв, татварын бодлогод тусгалаа олсон байдаг.
МАХН дахь зүүний жигүүрийнхэн Коментерний шууд нөлөөгөөр хэт нэг талыг барьсан бодлого явуулж баян хоосны ялгааг арилгах уриан дор сүм, хийдийн болон феодал, лам нарын мал хөрөнгийг хураах, оросынхоос бусад гаднын пүүс, компанийн үйл ажиллагааг зогсоох, хавтгайруулж хамтрал коммун байгуулах зэрэг арга хэмжээ авсан нь улсын эдийн засгийн байдлыг нэн доройтуулж, санхүүгийн хямралтай байдалд хүргэсэн байна. Сүм хийд жасын хөрөнгийг хураах ,түшмэд тайж зэрэг хөрөнгө чинээтэй нийгмийн тодорхой хэсгийг татварын бодлогоор хавчих чиглэл баримталж байсан нь материаллаг баялгийн тодорхой хэсгийг бүтээдэг аж ахуйг устгаж, улмаар санхүүгийн нэг чухал эх үүсвэр үгүй болоход хүрсэн байна. Хамтрал Коммун байгуулах, “соёлын довтолгоон” өрнүүлэх зэрэг цагаа олоогүй, сайн бодож боловсруулаагүй бүхнийг хамарсан кампанит ажлыг дан ганц төсвийн хөрөнгөөр санхүжүүлэх зорилго тавьсан шнэ тутам бүрэлдэн тогтож байгаа санхүүгийн системийн ажлыг цалгардуулж, төсвийн дарамтыг хямралт байдалд хүргэсэн байна.
3. Социализмын үеийн санхүүгийн ситемийн хөгжил 1940-1990
1940 онд хуралдсан МАХН-ын 10 дугаар Их хурлаас санхүүгийн талаар намын баримтлах бодлогыг тодорхойлж, “Албан татварын хуулиудыг ардын аж ахуйн өсөлт, мал аж ахуйн өсөлт, улсын бүх аж ахуйн өсөлтөд дөхмийг үзүүлж чадахаар зохиоход орших бөгөөд цаашдаа улсын орлого зарлагын төсөв нь гагцхүү татвараас бус харин аж ахуйн бусад бусад салаа мөчрүүдийн орлогоос өсөх болохыг эрмэлзэнэ.
Мал аж ахуйн хөгжлийг урамшуулж, ардын аж ахуйн орлогыг дээшлүүлж чбдбх санхүүгийн бодлого явуулах , зарлага ба ардын орлогыг нэмэгдүүлэх, аж ахуйн бусад салаа мөчрөөс өөр орлого олох, санхүүгийн сахилга баттай болгох, улсын сан хөмрөгийг үрэгдүүлэгчид ба шамшигдуулагчидтай эрсээр тэмцэх, санхүүгийн ажилчдыг бэлтгэх тоо, чанарыг дээшлүүлэх явдал мөн гэж заажээ. Мөн засгийн газраас Зөвлөлтйн улаан армид туслах хөдөлгөөн өрнүүлж, Монголын ард түмний хөрөнгөөр “Хувьсгалт Монгол” танкын бригад, “Монгол ард” нисэх эсдадрил байгуулж Зөвлөлтийн улаан армид тусалсан байдаг. Энэ бшхнээс үзэхэд дэлхийн 2-р дайны үед улсын санхүү эдийн засгийн бодлого нь бүхэлдээ улсын батлан хамгаалах хүч чадлыг зузаатгах, өөрийн боломжийн хэрээр зөвлөлтийн улаан армид туслахад чиглэсэн байна.
Өнгөрсөн зууны сүүлийн 20 гаруй жилд Сангийн яамнаас санхүү, төсөв, татварын талаар баримталсан бодлого хэрэгжүүлсэн арга хэмжээ нь нэг талаас социалист аж ахуйг төвлөрсөн төлөвлөгөөни йүндсэн дээр удирдах гол арга хэрэгсэл болж, түүнд захирагдсан шинж чанартай байсан хэдий ч нөгөө талас санхүүгийн систем өөрөө ихээхэн хөгжиж, эдийн засгийн бие даасан дэд бүтэц болж чадсан байна. Ялангуяа бүртгэл, тооцооны ажилд орчин үеийн шнэ техник хэрэглэх болж, механикжуулалт, автоматжуулалтын төвшин эрс дээшилж, санхүүгийн систем мэргэжлийн боловсон хүчнээр үндсэндээ хангагдсан байна.
4. Зах зээлийн харилцаанд шилжих үеийн санхүүгийн систем
1990 оны эцсээр УБХ анх шинээр байгуулагдсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг баталжээ. Мөрийн хөтөлбөрт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн харилцаанд шилжих эхний шатны арга хэмжээнүүд, тухайлбал, төрийн өмчийн хувьчлалыг эхлэх, үнийг чөлөөлөх, татварын нэгдсэн бодлогод шилжих, мөнгө үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх, арилжааны банкууд байгуулж ажиллуулах, даатгалын бие даасан тогтолцоо бий болгох гэх мэт зорилтыг тусгаж байснаас үзэхэд Засгийн газар зах зээлийн харилцаанд орох алхмыг аль болох тэргэн эхлэхийг эрмэлзэж байсан нь тодорхой. Гэвч эрх зүйн шинэчлэлийн ажил хоцорч байсан болон удирдлага, зохион байгуулалтыг бүрэн хангаж чадаагүй, нийгмийн сэтгэл зүйг бэлтгээгүй зэргээс голчлон шалтгаалж, мөрийн хөтөлбөрт тусгасан олон арга хэмжээг хэрэгжүүлэх ажил нэлээд хойшилж байв. Монголын нийгмийн тогтолцоо өөрчлөгдөж , зах зээлийн харилцаанд шилжих талаар өнгөрсөн арав гаруй жилд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд улс төр, эийн засаг, нийгмийн амьдралд чанарын томоохон өөрчлөлт гарсан байна. |