|
Өрсөлдөөнт зах зээл буюу зарим тохиолдолд төгс өрсөлдөөнт зах зээл нь хоёр үндсэн шинж чанараар тодорхойлогдоно:
• зах зээл дээр олон тооны худалдагч, худалдан авагчид байна
• нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнүүд нэгэн төрлийн байна
Иймд хувь худалдан авагчид болоод худалдагчдын үйл хөдлөл зах зээлд ямар ч нөлөө үзүүлэхгүй бөгөөд тэд бараа, үйлчилгээний үнийг байгаагаар нь хүлээж авна.
Сүүний зах зээлийг авч үзье. Ямар ч хувь хэрэглэгчид сүүний үнэд нөлөөлөх боломжгүй бөгөөд учир нь түүний худалдан авч байгаа бүтээгдхүүний тоо хэмжээ зах зээлийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн бага юм. Нийлүүлэгч бүр хүссэн тоо хэмжээнийхээ бүтээгдэхүүнийг байгаа үнээр нь худалдах боломжтой учир үнийг багасгах ямар ч шаардлага байхгүй юм. Хэрэв үйлдвэрлэгч илүү өндөр үнийг санал болговол тэрээр худалдан авагчаа алдах болно. Ийм учраас өрсөлдөөнт зах зээл дээрх худалдан авагч ба худалдагчид зах зээлээс тогтоосон үнийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бөгөөд түүнийг үнийг зөвшөөрөгсөд гэж ярьдаг.
Дээр дурдагдсан өрсөлдөөний хоёр нөхцөлд нэмэлт болгон чөлөөт зах зээл нь мөн бас нэг чанараар ялгагддаг:
• пүүсүүд зах зээлд чөлөөтэй орохоос гадна түүнээс чөлөөтэй гарч болдог
Жишээлбэл, хүссэн бүр нь сүүний ферм нээх боломжтой хийгээд сүүний ферм эзэмшигч бүр бизнесээ орхиж болох бөгөөд сүүний үйлдвэрлэлд чөлөөтэй орох ба түүнээс гарах нөхцөлийг хангана. Бидний чөлөөт пүүсийн талаарх судалгааны дийлэнх хэсэг нь чөлөөтэй орох, гарах боломжийг ашиглахгүй бөгөөд учир нь энэ нь бүх пүүсүүд зах зээл дээр тогтсон үнийг хүлээн авах зайлшгүй нөхцөл байх боломжгүй юм. Энэхүү нөхцөлийг тооцсоноор бид судалгаагаа өргөжүүлэх боломжийг олох бөгөөд чухал нэмэлт дүгнэлтэд хүрэх болно.
Өрсөлдөөнт пүүсийн ашиг
Өрсөлдөөнт зах зээл дээр эдийн засаг дахь бусад олон пүүсийн нэгэн адилаар компани нь нийт орлого (ТR) болоод нийт зардлуудын (ТС) ялгавартай тэнцүү байх ашгийг байж болох дээд хэмжээнд хүргэхийг зорино.
Ашгийг максимум хэмжээнд хүргэх аргыг судлахын өмнө өрсөлдөөнт пүүсээс орлого хэрхэн олж байгааг Смитийн сүүний фермийн жишээн дээр авч үзье.
Смитын ферм бүтээгдэхүүний нэгж хэмжээг зах зээл дээр тогтсон Р үнээр худалдаж, Q хэмжээний сүүг үйлдвэрлэжээ. Фермийн нийт орлого Р х Q болно. Жишээлбэл, хэрэв нэг галлон сүүний үнэ $6 бол ферм 1000 галлоныг худалдаж $6000-ын нийт орлогыг олно.
Смитын фермийн нийлүүлж байгаа сүүний тоо хэмжээ, ялангуяа тухайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн хэмжээтэй харьцуулахад өчүүхэн бага учир тухайн үнийг тухайн зах зээлийн жишиг гэж үзнэ. Энэ нь тухайлбал, сүүний үнэ фермийн үйлдвэрлэж байгаа болоод худалдаж байгаа тоо хэмжээнээс хамаарахгүй болохыг харуулж байна. Хэрэв Смит сүүний үйлдвэрлэлээ хоёр дахин нэмэгдүүлбэл үнэ урьдын адил байх бөгөөд Смитын нийт орлого хоёр дахин өснө. Өөрөөр хэлбэл, нийт орлого үйлдвэрлэлийн тоо хэмжээтэй пропорционал байна. 1 -р хүснэгтэд Смитын фермийн орлогыг үзүүлэв. Эхний хоёр багананд фермийн бүтээгдхүүн үйлдвэрлэлтийн тоо хэмжээ болон хүдалдаж байгаа үнийг харуулсан байна. Гуравдахь баганад фермийн нийт орлогыг харуулав. Нэг галлон сүүний үнэ $6 бол нийт орлого $6000 байх болно.
Дараах асуудлуудад хариулахыг оролдъё:
• нэг галлон стандарт сүү фермд ямар орлого оруулах вэ?
• пүүс үйлдвэрлэлээ нэг галлоноор нэмэгдүүлэхэд хичнээн хэмжээний нэмэлт орлого олох вэ?
Хүснэгтийн сүүлийн хоёр багана энэ асуултын хариулт болно. 4-р батананд байгаа дундаж орлого нь нийт орлогыг (3-р багана)

бүтээгдэхүүний тоо хэмжээнд (1-р баганаас) хуваасан дүнг хэлж байна. Дундаж орлого нь нэг стандарт нэгжийг худалдаад ямар орлого олж болохыг харуулж байна. 1-р хүснэгтээр дундаж орлого нь $6 буюу нэг галлон сүүний үнэ юм. Энэ нь өрсөлдөгч пүүс болоод ямар ч өөр төрлийн пүүсүүдэд хэрэглэж болох ерөнхий дүрэм болно. Тухайлбал нийт орлого нь барааны үнийг бүтээгдэхүүний тоо хэмжээгээр үржүүлсэн үржвэр (Р х Q) болох бөгөөд дундаж орлого нь (Р х Q) нийт орлогыг бүтээгдэхүүний тоо хэмжээнд (Q) хуваасантай тэнцүү байна. Иймээс бүх пүүсийн хувьд дундаж орлого нь барааны үнэтэй тэнцүү байна.
Дээрх хүснэгтийн 5-р баганад үйлдвэрлэгдсэн нэмэлт нэгж бүтээгдхүүнийг арилжсаны дүнд олсон нэмэлт орлогын өөрчлөлттэй тэнцүү ахиу орлогыг харуулав. Хүснэгтээс харахад фермийн ахиу орлого $6 буюу галлон сүүний үнэ болно. Энэ нь зөвхөн өрсөлдөгч пүүсүүдийн хувьд хэрэглэж болох дүрмийг харуулж байна. Тухайлбал нийт орлого нь (Р х Q)-тэй тэнцүү ба Р-нь өрсөлдөгч пүүсийн хувьд тогтмол байна. Иймээс Q нэг нэгжээр өсөхөд нийт орлого Р доллараар нэмэгдэнэ. Чөлөөт пүүсийн ахиу орлого барааны үнэтэй тэнцүү байна. |