Ангилал
Эх сурвалж
Номын танилцуулга
Монгол хэлнээ хэвлэгдэж байгаа энэ ном нь зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн барууны орнуудад ихэд нэрд гарч олон удаа хэвлэгдсэн Макконнел, Брю нарын "Экономикс", Самуэльсон, Нордхаус наын ...
Удирдахуйн эдийн засаг нь хувийн, улсын, ашгийн бус байгууллагын менежерүүдэд тулгардаг нөөц хуваарилах шийдвэрүүдийг авч үздэг. Удирдахуйн эдийн засагчид нь шууд болон шууд бус хязгаарлалтуудад зохицуулан ...
Эрхэм уншигч танаа, "Санхүүгийн удирдлага" сурах бичгийн дөрөв дэх хэвлэлийг толилуулж бипна. Энэхүү хэвлэлд, өмнөх хэвлэлд хамруулсан санхүүгийн удирдлагын үндсэн ойлголтууд, шинжилгээний аргачлалууд, ...
 
Эдийн засаг » Макро эдийн засаг
Нийт: 42 - 42 « Өмнөх  |  Дараах »
ТӨЛБӨРИЙН ТЭНЦЭЛ, ВАЛЮТЫН ХАНШ
2010 оны 09 сарын 11 өдөр
Олон улсын худалдаа ба санхүүгийн үйл ажиллагаанд янз бүрийн үндэсний валют хэрэглэдэг. Улс орны экспортын үйл ажиллагаа нь хилийн чанадад тухайн орны үндэсний валютын эрэлт ба гадаадын валютын нийлүүлэлтийг нэгэн зэрэг бий болгодог бөйна. Харин импортын үйл ажиллагаа нь гадаадын валютын эрэлт ба тухайн орны үндэсний валютын нийлүүлэлтийг нэгэн зэрэг бий болгодог. Валютын зах зээл дээр нэг орны валютыг нөгөө орны валютаар солих үйл ажиллагаа явуулдаг.

Тухайн орны болон гадаад орнуудын хоорондын валютын арилжааны бүх үйл ажиллагаа нь тухайн орны төлбөрийн тэнцэлд тусгагддаг. Урсгал үйл ажиллагааны экспорт импорт түүнчлэн дэлхийн аль нэг улсаас нөгөө улсад өгөх буцалтгүй тусламжтай холбоотой гадаадын валютын бүх орлого, зарлагыг тусган харуулдаг. Хөрөнгийн хөдөлгөөний данс нь материал, санхүүгийн активыг жилийн туршид худалдан авах ба худалдахтай холбогдон үүсэх хөрөнгийн урсгал хөдөлгөөнийг тусган харуулдаг.

Гүйлгээ ба хөдөлгөөний төлбөрийн тэнцэлийн тэнвэрт биш байдлыг зохицуулахын тулд гадаадын валютын албан ёсны нөөцийг хэрэглэдэг. Төлбөрийн тэнцэлийн экспортын үйл ажиллагааг тусгадаг тал нь гадаад валютын орлогыг харуулдаг кредит тал, импортын үйл ажиллагааг тусгадаг тал нь гадаад валютын зарлагыг харуулдаг учраас дебет тал гэж тус тус нэрлэгддэг. Валютын (солилцооны) ханшийн үндсэн гурван систем байдаг. Үүнд:

1. Хатуу тогтоосон ханш
2. Чөлөөтөй хөвөгч ханш
3. Зохицуулалтай хөвөгч валютын ханш эдгээр болно.

Валютын хатуу тогтоосон ханш хэрэглэж байгаа нөхцөлд улс орон бүр өөрийн мөнгөний нэгжийн алтан баталгааг (долларын) тодорхойлж, ингэснээр өөрийн болон бусад орны валютын солилцооны ханшийг тогтоодог. Улс орон бүр өөрийн мөнгөн тэмдэгтийнхээ хатуу тогтоосон ханшийг барьж байхын тулд өөрийн гадаад валютын нөөцийг ашиглах буюу алтыг худулдан авах буюу худалдаж байдаг. Валютын чөлөөтөй хөвөгч ханш нь түүний эрэлт ба нийлүүлэлтийн үндсэн дээр тодорхойлогдох бөгөөд өөрийн валютын үнийн төвшинд тухайн улсын засгийн газраас ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй. Валютын ханшийн чөлөөт хэлбэлзэл нь төлбөрийн тэнцэлийн актив ба түүний алдагдлыг аянд нь зохицуулдаг.

Зохицуулалттай хөвөгч валютын ханшийн систем нь аливаа орны төв банк нь гадаадын валютын ханшны богино хугацааны болон томоохон хэлбэлзэлийг (ихэнх тохиолдолд дамлах үйл ажиллагааны үед) багасгахын тулд гадаад валютын нээлттэй зах зээл дээрээс гадаад валютыг худалдан авах буюу худалдах шаардлагыг тавьдаг байна.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1467 Сэтгэгдэл: 1 Жооролсон: 0
Сэтгэгдэл Нийт: 1
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
namuunaa
bidnii hicheeld heregtei zuil duuren bn asubid
2011-04-06 10:44:22