|
Монгол хэлнээ хэвлэгдэж байгаа энэ ном нь зах зээлийн эдийн засаг өндөр хөгжсөн барууны орнуудад ихэд нэрд гарч олон удаа хэвлэгдсэн Макконнел, Брю нарын "Экономикс", Самуэльсон, Нордхаус наын ...
|
|
|
|
|
Удирдахуйн эдийн засаг нь хувийн, улсын, ашгийн бус байгууллагын менежерүүдэд тулгардаг нөөц хуваарилах шийдвэрүүдийг авч үздэг. Удирдахуйн эдийн засагчид нь шууд болон шууд бус хязгаарлалтуудад зохицуулан ...
|
|
|
|
|
Эрхэм уншигч танаа,
"Санхүүгийн удирдлага" сурах бичгийн дөрөв дэх хэвлэлийг толилуулж бипна. Энэхүү хэвлэлд, өмнөх хэвлэлд хамруулсан санхүүгийн удирдлагын үндсэн ойлголтууд, шинжилгээний аргачлалууд, ...
|
|
|
|
|
ЧИНЭЭЛЭГ АМЬДРАЛД ХҮРГЭХ ЗАМЫГ НЭЭХ
2010 оны 06 сарын 02 өдөр
|
Хэдэн мянган жилийн турш хүмүүс амжилт, цэцэглэлд хүрэх түлхүүрийг хайж ирсэн. Ингэхдээ энэ түлхүүр өөрт нь байгааг анзаараагүй байна.
Аз жаргалтай, чинээлэг амьдарч, нууц авъяасаа нээхийн тулд хүн болж төрсөн. Бурханы энэ их баялаг таныг хүлээж байгаа бөгөөд түүнийг олж нээж чадвал сэтгэл хангалуун байх болно.
Оюун санааныхаа тусламжтайгаар өөрийнхөө дотор буй нууц баялагийн хүчээр нэр төртэй, чинээлэг амьдарна.
1. Хязгааргүй их баялаг гэдэг сэтгэлийн сувданд оршино. Та аз жаргалтай, чинээлэг амьдрахаар ертөнцөд мэндэлсэн.
2. Эмерсон хүний дотоод сэтгэлийг хязгааргүй гүн байдаг тухай ярьсан. Энэ нь хязгааргүй их баялаг танд бий гэсэй үг. Та баялаг. урам зоригийн тухай бодохлоо оюун ухаанаар дамжуулан дотор тань буй бурханы их хүчтэй харыдсанаар хариуг нь олж авна.
3. Та ажил олгогчид өөрийнхөө насыг бус авъяас, чадвар, ухаан, тодорхой хугацаанд хуримтлуулсан туршлагаа худалдаж байна гэсэн үг. Таны эрж хайгаад буй зүйл нь таныг ч гэсэн хайж байгаа гэдгийг ойлгоорой. Хязгааргүй их ухаан танд өөрийгөө илэрхийлэх шинэ үүдийг нээн өгч та үүнийхээ төлөө мөнгөн урамшуулал хүртэх болно.
4. Та дэлхийг тойрсон аялал хийж, аль нэгэн оронд очихыг мөрөөдөж байвал хүссэндээ хүрчихсэн мэт төсөөлөн бодож явахдаа бэлтгэ. Ингэх боломж бий гэдэгт бүрэн итгэлтэй бай. Та гадаад паспортоо авч сэтгэлдээ тэр оронд очсон байна гэж бодоорой. Аль болох ойр ойрхон оюун санаанд тань шингэтэл ийнхүү дүрслэн бод.
5. Сэтгэл матери хоёр нэг. Эрч хүч, матери хоёр нэг. Эрдэмтэд "сэтгэлийг "эрч хүч" хэмээн тэмдэглэдэг бөгөөд энэ нь бурхан юм". Тийм болохоор материаллаг ертөнц бол хүний нүдэнд өртөх хүртэл жижигрүүлсэн сэтгэл юм. Бурхан буюу сэтгэл гэдэг таны байнгын бөгөөд гэнэтийн их эрч хүч, мөнгө тань руу чөлөөтэй урсан орж ирж байна гэж бод. Хязгааргүй хэлбэргүй юм хэзээ нэгэн цагт хэлбэртэй болдог гэдэгт итгээрэй.
6. Хэн нэгнийг чинээлэг болгохын төлөө залбирах гэж байгаа бол хязгааргүй их ухаан замыг тань нээж өгч, бурханы баялаг таны хүссэн хүн рүү зогсолтгүйгээр урсан орж ирэх болно гэдэгт итгээрэй.
7. Аливаад хандах хандлагаа өөрчилсөнөөр бүх юм өөрчлөгдөнө. Хүн бусдад сайн сайхныг хүсч, эвгүй бодол өвөртөлж явсаныхаа төлөө уучлал хүсээд хайр энэрэл, эрч хүч, албан тушаал ахих, чинээлэг амьдрах бодлоор сэтгэлээ дүүргэх юм бол хариуд нь үүнээсээ илүү ихийг хүртэх болно.
8. Зөв алхам хийж, зөв шийдвэр гаргахын тулд энэ бүлгийн төгсгөлд бичсэн залбиралыг оюундаа шингээгээрэй. |
|
|
|
Үзсэн: 1325
Сэтгэгдэл: 1
Жооролсон: 0
|
|
|
|
|
|