Ангилал
Сэтгүүл
Ном » Нийтлэл, тэмдэглэл
Баабар бас ингэж өгүүлэв: Нийгмийн жоом
Хэвлэсэн байгууллага:  НЭПКО компани
Зохиолч: Баабар
Он: 2009
ISBN: 99929-935-8-8
Нүүрний тоо: 277
Эрхлэн гаргасан: НЭПКО компани
Худалдаалж буй дэлгүүр:  "Аз хур" номын дэлгүүр
Үнэ: 5750₮
Номын танилцуулга:

Жуулчны улирал эхэллээ. Социализмын үед гаднаас 300 жуулчин авч чаддаггүй байсан манай орон өдгөө 40 мянган жуулчин авч жилд хилээр орж гардаг гадаад паспорттой хүний тоо давхардсан тоогоор аль хэдийнээ 200 мянга гарчээ. Аялал жуулчны салбар эдийн засагт улам илүү жин дарах боллоо. Нэг жуулчнаас дундачаар 3 мянган доллар салгаж чадвал энэ төрлийн бизнес жишиг хэмжээнд хүрчээ гэж үздэг юм гэнэлээ. Швейцарь зэрэг оронд энэ тоо үүнээс ч хавьгүй илүү гардаг аж. Египт жилдээ 4 сая жуулчин авдаг боловч нэг хүнээс 800 орчмыг авч үлддэг гэнэ. Мөнгө салгах гэж байна гээд онгоцны тийзийн үнийг хэт өндөр тавьчихвал хэн ч ирэхээ больчихоно. Иймээс олон жуулчин авахын тулд унааны үнийг харин ч багасгадаг номтой. Ингэхээр жуулчнаас үзэх харах юм, зугаа цэнгэл, тохилог байдал, тоглоом наадам, бэлэг дурсгал зэрэг сонирхолыг нь татах юмаар элбэг байх ёстой.

Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 552 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Холбогдох мэдлэг Нийт: 8
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.