Ангилал
Сэтгүүл
Ном » Амжилтын нууц & хувь хүний хөгжил
Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд
Зохиолч: Доктор Карен Отейзо
Орчуулсан: Г.Үүрдмандах
Он: 2009
Нүүрний тоо: 156
Худалдаалж буй дэлгүүр:  "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Сүүлийн үед карьер менежмент гэдэг ойлголт моодонд орж, их яригдах болж байна. Хүн бүр л ажил албандаа яаж өсөх вэ, карьерын шатаар яаж өгсөх вэ гэдгийг боддог. Гэвч ажил дээрээ биеэ ямархуу байдлаар авч явсан хүн, ямархуу зан төрхтэй хүн ажилдаа дэвшээд би дэвшихгүй байна вэ гэдгээ огт мэддэггүй.

Тэгвэл Америкийн судлаач, менежментийн зөвлөх Карен Отейзогийн бичсэн “Ажилдаа ахих үнэн мөрдлөгүүд” хэмээх энэхүү ном танд чухам яавал ажилдаа ахих боломжтой вэ, карьерын шатаар өгсөх вэ гэдгийг хэлж өгөх болно.

Бизнес ертөнцөд асар их туршлагатай зохиогч Карен Отейзо
- захиралтайгаа яаж харьцах вэ,
- хамт ажиллагчидтайгаа яаж харьцах вэ,
- яаж холбоо сүлбээ тогтоох вэ,
- шинэ ажилд очоод яах ёстой вэ,
- ажлын ачааллаа яаж зохицуулах вэ,
- хүмүүст яаж анзаарагдах вэ,
- ажилдаа яаж дэвших вэ гэх мэт олон чухал санаануудыг цогцлоон бичжээ.

2006 онд АНУ-ын бестселлер болж байсан энэ ном карьерын шатлал бүхий томоохон компани корпораци, төрийн байгууллагаас эхлээд цөөн хүнтэй жижиг компанид ч бусдад яаж анзаарагдах, ингэснээр ажилдаа яаж дэвшихийг зааж, орчин үеийн ажил хэрэгч залуусын ширээний ном болоод байна.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 819 Сэтгэгдэл: 1 Жооролсон: 3
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 1
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
toogii
nom taalagdaj bna shildeg argyydaa bichj boloxgvi um u karier osgox ajildaa axits gargax gedeg talyydiig
2011-03-17 12:46:45