Ангилал
Сэтгүүл
Ном » Амжилтын нууц & хувь хүний хөгжил
Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ
Хэвлэсэн байгууллага:  "Виндзор" ХХК
Зохиолч: Шерри Аргов
Орчуулсан: С.Түвшинжаргал
Он: 2010
ISBN: 99929-984-3-1
Нүүрний тоо: 258
Худалдаалж буй дэлгүүр:  "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Эрчүүд яагаад муу эмэгтэйг хайрладаг вэ? Хэмээх энэхүү ном маань "хэт сайн" бүсгүйчүүдэд зөвлөгөө болон гарч байгаа юм. Муу эмэгтэй гэдэг үгийг энд шууд утгаар нь ойлгох хэрэггүй бөгөөд гагцхүү номныхоо утга агуулгад зохицуулан ёгт хэлбэрээр оруулсан болно. Ном маань гарчигнаасаа авахуулаад л доторх утга санаа бүхэн нь олон эмэгтэйн дотроо боддог хэдий ч ил гаргадаггүй зүйлийг өөртөө агуулсан байгаа. Эмэгтэй хүн бүр хэн нэгэн эр хүнд ямар нэгэн байдлаар илүү нээлттэй хандаж, сэтгэл зүрхээ илэрхийлснээсээ болоод эвгүй байдалд орж үзсэн байдаг. Хэдийгээр хэн нэгэн Эрийн сэтгэлийг эзэмдэж чадсан ч, түүнийг хайрлаад ирэхийн цагт нөгөөх нь хүйтэн хөндий зан гаргаж байсан удаа бишгүй л тохиолддог. Эмэгтэй хүн бүр л эр хүн өөрийг нь сонирхохоо болих үед ямар мэдрэмж төрдгийг мэднэ. Эдгээр асуудал нөхөртэй, нөхөргүй ялгаагүй иXЭНХ бүсгүйд тохиолдсон байдаг.
 
Тэгэхээр ер нь яагаад эрчүүд муу эмэгтэйд хайртай байдаг юм бол? Гэхдээ энэ номонд хэрэглэгдэж буй "муу эмэгтэй" гэсэн нэр томъёог сөрөг утга бүхий жинхэнэ нэрээс нь ялгаж ойлгох хэрэгтэй юм. Тэрээр ямар ч атугай хорон муу санаатай эмэгтэй биш юм шүү. Энд өгүүлж буй "муу эмэгтэй" телевизийн олон ангит "Овог" | кинонд Жоан Коллинзын тоглосон дүр болох шулам мэт хорон муу санаатай хүүхнээс тэс өөр нэгэн. Тэр бас хамт ажилагсдынхаа дургүйцлыг төрүүлсөн хувиа хичээгч, хүнд сурталтай эмэгтэй ч биш.
 
Миний номонд дүрсэлж буй "муу эмэгтэй" бусадтай бүдүүлэг харьцдаг бөгөөд хүчирхэг зан чанартай нэгэн билээ. Тэрээр эелдэг зөөлөн хэдий ч өөрийн хүчирхэг зангаа ямагт харуулж байдаг. Хэн нэгэн залуугаас болж зорьсон зорилгоосоо татгалздаггүй бөгөөд эр хүн түүнийг хэзээ Ч өөрийнхөөрөө байлгаж чаддаггүй. Тэр бол эр хүн хурдаа хэт нэмээд байсан ч өөрөөрөө байж чаддаг, шаардлагатай бол түүнээс холдож чаддаг бүсгүй. Муу эмэгтэй юу хүсэж байгаагаа сайн мэддэг, гэвч түүндээ хүрэхийн тулд өөрийгөө хуурдаггүй. Хамгийн гол нь тэрээр эмэгтэйлиг, яг л замбага цэцэг мэт нэгэн.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1795 Сэтгэгдэл: 11 Жооролсон: 9
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 11
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Г.Өнөрцэцэг
гоё ном бнлээ.
2012-01-11 03:18:17
e.namuuntsatsaral
aguulagn goe yuma
2011-11-05 20:22:55
B.Bayarmaa
Ene nom ih taalagdsan shu. bi solongos hel deerhiig ni unshsan l da. odoo orchuulagdaad gartsan bolohoor bur goy yum bnooo
2011-09-19 23:38:08
Sanaa
une ni 11900. gedeg
2011-05-12 21:10:38
Sanaa
une ni 11900. gedeg
2011-05-12 21:10:33
Sanaa
ene ih goy nom bna le. bi avch unshisan, yalangaya emegtei hun unshaad medej avah um ih bdg um bna le... ene nomiin zaaval neg avch unshaarai gej zuvulmuur bna. ^_^
2011-05-12 21:09:32
мөөгий
номныхоо товч агуулгыг тодорхой гаргаж өгсөн бол зүгээрээ унших сэдэл нэх сайн төрсөннгүй ээ. үнэхээр гоё ном бол сэдэлжүүлээд өгөөч
2011-05-10 11:39:57
мөөгий
номныхоо товч агуулгыг тодорхой гаргаж өгсөн бол зүгээрээ унших сэдэл нэх сайн төрсөннгүй ээ. үнэхээр гоё ном бол сэдэлжүүлээд өгөөч
2011-05-10 11:39:54
unshna
dajgui nom ym shig bn gej
2011-01-25 12:28:28
Боогий
энэ ном ямар үнэтэй юм бол? үнэ нь байвал зүгээрийн баярлалаа
2011-01-16 21:57:37
zasi
hey ug ni ene todorhoiloltoo bvtneer ni tavichihsan bol zvgeer yum
2011-01-16 16:43:23