Ангилал
Сэтгүүл
Ном » Байгаль шинжлэл, газар зүй, аялал жуулчлал
Ус үндэсний хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөө
Он: 2011
Нүүрний тоо: 56
Номын танилцуулга:
Монгол орны усны нийт нөөц сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээр 608,000 сая шоо метр ба үүнд 34 600 сая шоо метр гол, мөрөн, 500,000 сая шоо метр нуур, 62,900 сая шоо метр мөнх цас, мөсөн гол. 10,800 сая шоо метр газрын доорх усны нөөц тус тус багтана. Усны нөөцийн тархалт жигд бус, чанар, найрлага нь оршин байгаа газар нутаг, байгалийн бүс, бүслүүр, агуулж байгаа чулуулгийн тогтоц, найрлагаасаа хамаарч ихээхэн өөр өөр байдаг. Гадаргын усны нөөцийн 70 хувь нь Алтай, Хангай, Хэнтийн нуруу. Хөвсгөлийн уулс, Их Хянганы нуруу зэрэг уул нуруудын өндөрлөг хэсэгт буюу монгол орны нийт нутаг дэвегэрийн 30 орчим хувийг эзлэх талбайд бүрэлдэн бий болдог. Бүрэлдсэн нөөц нь Хойд мөсөн далай, Номхон далай, Төв Азийн гадагш урсгалгүй ай савуудад хуваарилагдах ба тэдгээрт багтах 17 томоохон гол, мөрөн. Тэдгээрийн цутгалуудыг тэжээж, ихэнх голууд нийлэн хөрш орнууд руу урсан гардаг онцлогтой.
 
Манай орны нийт ус ашиглалт, усны хэрэглээ жилд 500 сая шоо метр байна. Нийт хүн амын 30.5 хувь нь төвлөрсөн ус түгээгүүрийн сүлжээнээс, 35.8 хувь нь зөөврийн ус тээврийн үйлчилгээнээс, 24.6 хувь нь ус түгээх байр, худгаас, 9.1 хувь нь булаг, шанд, гол горхиноос усаа авч хэрэглэж байна. Усны хэрэглээний түвшин нь харилцан адилгүй бөгөөд хот, суурин газрын инженерийн хангамж бүхий орон сууцанд оршин суугчид хоногт дунджаар 230-350 л, хөдөө орон нутаг болон гэр хороололд оршин суугчид дунджаар 5-10 л ус хэрэглэдэг. Ус ашиглалтын хэмжээ жилээс жилд өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд цаашид хот, суурин газрын усан хангамж, ариутгах татуургын хүртээмжийг сайжруулах, мал аж ахуйн болон газар тариалангийн тогтвортой байдлыг хангах, бэлчээр, газар тариалангийн талбайг усжуулах, хөнгөн, хүнс, уул уурхайн болон бусад үйлдвэрлэлийн салбар, сэргээгдэх эрчим хүчний салбаруудын хөгжлийг тодорхойлох үндсэн дэд бүтцийн нэг, хөгжлийн голлох хүчин зүйл болж байна.
 
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас ууршиц буюу усан гадаргын ууршил монгол орны хэмжээнд 2020 онд 39-66 мм, 2050 онд 50-72 мм, 2080 онд 106-193 мм тус тус нэмэгдэх, агаарын температурын нэмэгдэх явцтай уялдан мөстлийн хайлалт нэмэгдэж, 50 м зузаан мөстөл 2040 оны үед. 100 м зузаан мөстөл 2050-2060 оны үед хайлж дуусч болзошгүй байна. 2007 оны буртгэлээр гадаргын усны тоо нийт 5121 гол, горхи бүртгэгдсэнээс 887 нь, 9340 булаг, шанд бүртгэгдсэнээс 2096 нь, 3732 нуур, тойром бүртгэгдсэнээс 1166 нь ширгэсэн дүн гарсан нь ус ашиглалт ба усны хэрэглээ харьцангуй бага боловч уур амьсгалын өөрчлөлт, аж ахуйн үйл ажиллагааны нөлөөгөөр усны горим, нөөц, чанарт өөрчлөлт орж, хомсдож байгааг илэрхийлнэ. Улсын хэмжээнд ус ашиглалт, усны хэрэглээнд тавих хяналт боловсронгуй бус, энэ талаархи эрх зүйн орчин, нэгдеэн мэдээлэл, хяналтын тогтолцоо хараахан бүрдээгүй байгаа нь ус ашиглалт, усны хэрэглээний мэдээллийг нарийвчлан гаргаж хянах, менежмент хийхэд хүндрэл учруулж байна.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 622 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 0
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.