Ангилал
Сэтгүүл
Ном » Санхүү, эдийн засаг
Монгол улсын санхүү эдийн засгийн албаны 100 жил
Хэвлэсэн байгууллага:  "Мөнхийн үсэг" групп
Зохиолч: С.Баатар
Он: 2011
ISBN: 99962-1-121-8
Нүүрний тоо: 80
Эрхлэн гаргасан: "Чагдаржав сан" ТББ
Номын танилцуулга:
Толилуулан буй энэхүү номонд Монгол улсад үндэсний санхүү, эдийн засгийн алба үүсч, Сангийн яам анхбайгуулагдсаны 100 жилийн ой хийгээд уг яамны анхны тэргүүн сайд Түшээт Чин Ван Г.Чагдаржавын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд тавигдсан илтгэлүүд, санал шүүмжээ илэрхийлсэн хүмүүсийн хэлсэн үгийг эмхэтгэн оруулж тусгалаа.

Энэ хурлыг 2009 оны 12 дугаар сарын 18-нд Засгийн газрын ордны "Б" танхимд хийсэн бөгөөд Сангийн яам, "Чагдаржав" сан-ТББ-аас санаачлан, Улсын Их Хурлын тамгын Газар, Монгол улсын Их сургуулийн Түүхийн тэнхимийн дэмжлэг оролцоотойгоор зохион байгуулав. Хуралд УИХ-ын гишүүн, Сангийн сайд С.Баярцогт мөн их хурлын гишүүд Ч.Улаан, Х.Наранхүү, Сангийн дэд сайд Т.Очирхүү, Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Мягмарсүрэн нар болон яамны холбогдох ажилтнууд, МУИС-ын Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор П.Дэлгэржаргал, Чагдаржав сангийн тэргүүн Б.Амарсанаа, тус сангийн зөвлөлийн гишүүд, Сангийн сайдаар ажиллаж байсан ахмад ба дунд үеийхэн МУИС-ийн холбогдох чиглэлийн асуудал хариуцсан захирал, эрдэмтэн багш нар, Шашны Дээд сургуулийн захирал доктор Ш.Сонинбаяр, түүнчлэн хуралд илтгэл тавьж, үг хэлж оролцсон эрдэмтэд, сэтгүүлч, нийтлэлч, судлаачид, МУБИС, ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн ажилтнууд, Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Иргэдийн Хурлын болон нийслэл дэхь нутгийн зөвлөлийн дарга нар, бусад судлаач, сонирхогчид оролцов.

Энэхүү эрдэм шинжилгээний хуралд ярилцсан асуудал ихээхэн сонирхол татаж, шинэлэг мэдээлэл, баримт сэлтэд тулгуурлан, мэдлэгийн хүрээг тэлж, цаашид судлах, хийх ажлын зарим чиглэлийг сэдсэнээрээ зохих ач тустай болсныг оролцогсод онцлон тэмдэглэж байв.

Иймд хурлын гол илтгэлүүд төдийгүй, үг хэлсэн хүмүүсийн санаа оноо, өвөрмөц саналыг нийтэд хүртээл болгох нь ач тустай хэмээн үзэж, хурлын явцыг бас товч тэмдэглэж, уг номонд тусгав.

Хурлыг МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч доктор П.Дэлгэржаргал удирдан явуулав. Уншигч та энэ хурлын материалтай танилцаад сонирхсон асуудлаараа дараах хаягаар санал солилцож болно.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 876 Сэтгэгдэл: 0 Жооролсон: 5
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 0
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
Сэтгэгдэл байхгүй байна.