И-мэйл
Нууц үг
» Нууц үгээ мартсан
» Бүртгүүлэх
НҮҮР
БИЗНЕС
УЛС ТӨР
ХУУЛЬ ЗҮЙ
ЭДИЙН ЗАСАГ
ТҮҮХ НИЙГЭМ
ХҮНИЙ ХӨГЖИЛ
СУУТНУУД
ОЮУТАН
ЗОХИОЛЧ
НОМ
АСУБИ
•
Зураг
•
Дуу хөгжим
•
Видео
•
Блог
•
Хэлэлцүүлэг
•
Бүлэг
•
Найзууд
Ангилал
Номын сан
Бизнес, менежмент, маркетинг
Амжилтын нууц & хувь хүний хөгжил
Улс төр, олон улс судлал
Төрийн удирдлага, төрийн захиргаа
Хууль зүй
Санхүү, эдийн засаг
Түүх, нийгэм
Соёл урлаг, ёс заншил
Шашин, гүн ухаан
Сэтгэл судлал, харилцаа
Боловсрол, мэргэжлийн ном
Сурах бичиг
Хэл шинжлэл
Гадаад хэл
Шинжлэх ухаан, танин мэдэхүй
Байгаль шинжлэл, газар зүй, аялал жуулчлал
Хөдөө аж ахуй
Барилга, архитектур
Компьютер, интернэт
Монголын утга зохиол
"Дэлхийн сонгодог утга зохиолын чуулган" 50 боть
Сонгодог & дэлхийн уран зохиол
Адал явдал, детектив зохиолууд
Намтар, дурдатгал, дурсамж
Нийтлэл, тэмдэглэл
Шилдэг 100
Үлгэр
Хүүхдэд зориулсан
Спорт
Эрүүл мэнд, гоо сайхан
Хоол хүнс
Гэр бүл
Секс, эротик
Комикс цуврал
Чөлөөт цаг, дуу хөгжим
Лавлах, гарын авлага
Аудио, CD
Бусад
Сэтгүүл
Cosmopolitan
Танд хэрэгтэй
Ирмүүн life
Маркетинг
"Нар" сэтгүүл
Okey сэтгүүл
Миний компьютер
Ном
»
Хууль зүй
Монгол улсын иргэний эрх зүй I
Хэвлэсэн байгууллага:
"Интер пресс" ХХК
Зохиолч:
О.Жамбалдорж
Он:
2004
ISBN:
99929-2-189-7
Нүүрний тоо:
274
Худалдаалж буй дэлгүүр:
"Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Зохиогч энэхүү иргэний эрх зүйн (ерөнхий үндэслэл) анхны дэвтрийг Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний шинэ хууль, сүүлийн үед гарсан бусад хуулиудад тулгуурлан бэлтгэв. Улс орон зах зээлийн харилцаанд шилжиж байгаа улс төр, эдийн засаг, эрх зүйн шинэтгэлийн эгзэгтэй энэ үед Монгол Улсын хууль тогтоомж, түүний дотор Иргэний хууль тогтоомжийн тогтолцоо үндсээрээ өөрчлөгдсөн билээ. 2002 оны Иргэний хууль нь Монгол улс дэлхийн эдийн засгийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна гэсэн Үндсэн хуулийн заалтыг үндэслэн зах зээлийн баримжааг тууштай барьсан шинэ хууль болсон гэж үзэх үндэслэлтэй. Иргэний хуулийг дагалдаж олон хууль шинэчлэгдэж байна. Ийнхүү иргэний шинэ хууль тогтоомжийг анхааралтай судалж, шинэлэг хандлага, сэтгэлгээ, зах зээлийн харилцааны хөгжлийн зүй тогтлын дагуу дүгнэлт хийж, тайлбарлах, хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байна. Өнөөгийн нөхцөлд иргэний эрх зүйн үүрэг роль, хамрах хүрээ нь өргөжиж ач холбогдол нь эрс нэмэгдэж, эрх зүйн сургалтад голлох байр эзлэх болов. Гэвч иргэний эрх зүйн шинжлэх ухаан, сэтгэлгээ өнөөгийн шаардлагаас хоцрогдонгуй байгааг гадаад, дотоодын эрдэмтэд тэмдэглэж байгаа нь зүй ёсны анхаарал татаж байна.
Цаашид мэдлэгт тулгуурласан чадамжтай, хуулийн хэм хэмжээг бүтээлчээр хэрэглэх, амьдралд үүссэн ярвигтай асуудлыг шийдвэрлэх чадвартай хуульч боловсон хүчин бэлтгэх явдал чухал зорилт боллоо. Зохиогч эрх зүйн боловсролын шинэтгэлийн зорилтыг харгалзан агуулгын хувьд баялаг материалыг уншигчдад тохиромжтой хэлбэрээр байрлуулж, шаардлагатай асуудлыг олоход хялбар талыг бодож иргэний эрх зүйн ойлголт, категори, институт зэргийг тодорхой сэдвүүдэд ангилж, аль болохоор анхаарал татсан, шинэлэг, маргаантай асуудлыгтусгахыг хичээсэн болно. Энэхүү I дэвтэрт иргэний эрх зүйн ерөнхий онол, улс төрийн чиглэлтэй олон шинэлэг асуудлыг тусгасан болно. Зарим томоохноос нь дурьдвал өнөөдөр ихээхэн анхаарал татаж байгаа иргэний эрх зүйн тогтолцоо (II хэсэг), иргэний эдийн бус амин хувийн эрх, түүний хамгаалалт (Ү хэсэг )-ын асуудлыг анх удаа авч үзсэн болно. II дэвтэрт эдийн ба эдийн бус баялгийн эрх, өмч, оюуны өмчийн эрх зүйн зэрэг ерөнхий үндэслэлд холбогдох асуудлыг, дараачийн дэвтрүүдэд үүргийн эрх зүйн ерөнхий асуудал, түүний тусгай төрлүүд, гэрээний болон гэрээний бус үүрэг, өвлөх эрх, олон улсын иргэний эрх зэрэг асуудлыг тусгах болно. Мэргэн уншигч та энэ номыг сайжруулах талаар өөрийн үнэтэй санал, зөвлөмжөө ирүүлнэ гэдэгт итгэж байна.
Монгол улсад зах зээлийн эдийн засгийн тогтолцоо бүхий эрх зүйн шинэтгэл, түүний дотор иргэний эрх зүйн шинэтгэл хийхэд Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэг голлох үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Үүний зэрэгцээ Монгол улсын шинэ хууль тогтоомжийг сурталчилах, эрх зүйн сургалтыг сайжруулахад чиглэсэн өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. 1995 оноос хойш нийт 30 гаруй ном, товхимол, 10-аад сонин сэтгүүл, үүний дотор иргэний эрх зүйн чиглэлээр 10 гаруй ном эрхлэн санхүүжүүлж, хэвлүүлсэн байна. Энэ ажлын хүрээнд иргэний эрх зүйн сурах бичгийг санхүүжүүлэн хэвлүүлж байгаад ахмад эрдэмтний хувьд Германы Техникийн Хамтын Ажиллагааны Нийгэмлэгт гүн талархлаа илэрхийлж байна.
Хуудас:
1
Нийт тоо:
1
Үзсэн: 961
Сэтгэгдэл: 1
Жооролсон: 1
Холбогдох мэдлэг
Нийт:
4
« Өмнөх
Дараах »
1.
Иргэний эдийн бус амин хувийн эрхийн ойлголт
2.
Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэл
3.
Иргэний эрх зүйн харилцааны субъект, объект
4.
Иргэний хууль тогтоомж, түүний төрөл
Санал болгох ном
Бизнесийн эрх зүй
Civil Remedies Against ...
Монгол улсын хуулиуд-9 ...
Монгол улсын эрүүгийн ...
Монгол улсын эрүүгийн ...
Криминалистик
Криминологи 1
Цагдаагийн албан хаагчийн ...
Хүний эрх хүний эрхийн ...
Төрийн алба
Татварын эрх зүйн үндэс, ...
Хуулийн сэтгэл зүй
Уучлалын эрх зүйн зохицуулалтын ...
Монгол улсын гэр бүлийн ...
Гэрээт харуул хамгаалалтын ...
Сэтгэгдэл
Нийт:
1
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
« Өмнөх
Дараах »
dfgdfsgdfsg
dfsgdfsgsdfg
2010-12-28 10:18:54
Нүүр хуудас
|
Эхлэл хуудас болгох
|
Бидний тухай
|
Үйлчилгээний ерөнхий нөхцөл
|
Санал хүсэлт
|
Сурталчилгаа байршуулах
©2010-2012 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Хөгжүүлэлтийг АСУ Системс ХХК. Програмчлалыг
АСУ Дисковери ХХК
.