Ангилал
Сэтгүүл
Ном » Бизнес, менежмент, маркетинг
Шинэ маркетингийн орчинд зохицох нь
Зохиолч: Я.Дашзэвэг, Д.Дэлгэрсайхан
Он: 2009
Нүүрний тоо: 180
Худалдаалж буй дэлгүүр:  "Аз хур" номын дэлгүүр
Номын танилцуулга:
Монгол улс зах зээлийн нийгэмд шилжсэний үр дүнд урьд өмнө бидний мэдэхгүй байсан олон олон шинэ ойлголтууд бий болж, тэдгээрийг илэрхийлэх гадаад үгс амьдралд орж ирсэн билээ. Тэдгээрийн дотроос эдийн засаг, худалдааны салбарт өдөр тутам хамгийн өргөн хэрэглэгдэж байгаа реклам, маркетинг, брэнд зэрэг үгс эхний ээлжинд орж ирсэн. Эдгээр үгсийн утга санаа, гол ойлголтуудыг өнөөдөр найман настай балчираас наян настай хөгшин хүртэл мэдэж байгаа юм. Гэхдээ эдийн засгийн эдгээр ухагдахуун нь 20 дугаар зууны эхээр барууны орнуудад үүсч, манай улсад өнгөрсөн зууны 90-ээд оноос дөнгөж шинээр орж ирсэн гэвэл учир дутагдалтай болно. Одоо энд маркетингийн талаар дэлгэрэнгүй авч үзье. Бидний хэн маань ч маркетингийн тухай ярихад телевиз, сонин, сэтгүүлийн зар сурталчилгаа, гудамжны самбарууд, ивээн тэтгэх үйл ажиллагаа аль эсвэл бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ худалдаж байгаа хүмүүс ямар нэгэн урамшуулал, үнэ хямдрал хийж өөрийн барааг хэрэглэгчдэд танилцуулж байгаа байдал зэрэг л санаанд ордог. Гэвч маркетинг гэдэг ойлголт зөвхөн үүгээр хязгаарлагдахгүй, хүний амьдралын бүхий л хүрээнд дэх үйл ажиллагаанд илэрч байдаг. Хүн төрөлхтөний түүхэнд олон янзын төр засаг бий болж, шашин сэргэн мандаж, бөхөж үгүй болж байлаа. Энэ нь тэдний өөрсдийнх нь үйл ажиллагааны цар хүрээ, сонголтоос шалтгаалж байжээ.
 
Хүүхдүүд боловсрол эзэмшиж байна. Компаниуд байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Тэдний зарим нь цэцэглэн хөгжиж байна. Зарим нь дампуурч газрын хөрснөөс алга болж байна. Энэ бүгд нь тухайн хүмүүс, байгууллага өөрийн үзэл бодлоо бусад хүмүүст түгээж, тэднээс дэмжлэг авч чадаж байгаа эсэхээс шалтгаалдаг.
 
Маркетинг гэдэг нь бидний соёл иргэншлийн хамгийн чухал бүтээгдэхүүн болох шинэ бодол санааг oлон түмэнд дэлгэрүүлж, тэднээс хариу үйлдэл хүлээн авахыг хэлнэ. гэж тодорхойлж болмоор байна. Энэхүү тодорхойлолтод бидний өмнө мэдэж байсан бараа, үйлчилгээний зap сурталчилгаа, урамшуулал зэрэг ойлголт багтаж байгаа боловч асар их өргөн хүрээтэй асуудлыг хамарч байна. Та хэрэв оөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний тухай, компанийн гухай эсвэл орон нутаг, байгаль орчин, эх дэлхийнхээ тухай санаа зовж байгаа бол маркетингдаа гол анхаарлаа хандуулах нь чухал юм.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 779 Сэтгэгдэл: 1 Жооролсон: 1
Санал болгох ном
Сэтгэгдэл Нийт: 1
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
b.tumenbazar
thanks
2011-10-05 19:21:13