Ангилал
Эх сурвалж
Маркетингийн судалгаа
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.

Оросын зохиолч Н.А.Островский
Номын танилцуулга
Энэхүү номонд маркетингийн мөн чанар, агуулгын тухай энгийн ойлголтуудаас эхлээд маркетингийн удирдлагын үндсэн үзэл баримтлалууд, маркетингийн орчин, төлөвлөлт, мэдээлийн систем, хэрэглэгчийн болон байгууллагын ...
Монгол улсад бизнес аж ахуйн нэгжүүд олон тоогоор байгуулагдаж, тэдгээрийн зарим нь бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба мөн уул төлөвлөгөөтэй ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд ч опон байна. Бизнес ...
Номын зорилго нь: Монголын нийгмийн сэтгэл зүйд гарсан сөрөг үзэгдлүүд, хүмүүсийг анги бүлэгт нэгтгэж, бас хооронд нь сөргөлдүүлж, нийгмийн бүхий л үзэгдлийн учир шалтгаан, уур амьсгалыг тоймлон харуулах ...
 
Бизнес » Зах зээлийг байлдан дагуулахуй
Нийт: 59 - 59 « Өмнөх  |  Дараах »
МАРКЕТЕР БА МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ ХҮРЭЭ
2010 оны 10 сарын 28 өдөр
Бүтээгдхүүний идэвхжүулэлтийн судалгаа
- зарлал сурталчилгааны үр ашиг
- мэдээллийн хэрэгслүүдийн үр ашиг
- сурталчилгааны янз бурийн хувилбаруудыг турших
- идэвхжүүлэлтийн хэрэгсэл, аргуудыг харьцуулан шинэчлэх
- бүтээгдхүүнийг хэрэглэгчдэд хүргэж буй явц;
- агуулахын байршил
- жижиглэн худалдаалах цэгүүдийн байршил
- үйлчилгээний албадын байршил

Маркетингийн орчны судалгаа
- маркетингийн бага орчны үнэлгээ
- их орчны хүчин зүйлсийн нөлөөлөл

Өрсөлдөгчийн судалгаа
- Өрсөлдөгчдийн зорилго, хүчтэй ба сул талын судалгаа
- Өрсөлдөгчдийн хариу үйлдлийн бүтцийн үнэлгээ
- Өрсөлдөгчдийн санхүүгийн хүчин чадлын ба технологийн түвшингийн үнэлгээ
- удирдлага зохион байгуулалтын түвшний үнэлгээ
- өрсөлдөгчийн нэр хүнд ба аргаа өөрчлөх чадварын үнэлгээ
- нөөц ба шинжлэх ухааны чадавхийн үнэлгээ

Эдгээр нь маркетингийн судалгаа хийж болох гол хүрээ гэдгийг давтан тэмдэглэх нь зүйтэй. Чухам ямар асуудлаар судалгаа хийж амжилтанд хүрэх вэ? гэдгийг тухайн компанийн зорилго, зорилт, зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан тодорхойлдог. Энэ тухай дараагийн бүлэгт дэлгэрүүлэн өгүүлэх болно.

Дээрх хүрээнээс харахад маркетингийн судалгаа зах зээлийн судалгаанаас илүү өргөн ойлголт гэдэг нь тодорхой байна. Гэхдээ зах зээлийн судалгаа түүний цөм хэсгийг бүрдүүлж байгааг харж болно. Нэгэнт үйлдвэрлэн гаргаж байгаа бүтээгдхүүнийг биш, зах зээл, хэрэглэгчдийн шаардлагыг иш үндэс болгох нь маркетингийн судалгааны гол агуулга болж, үйлдвэрлэл худалдааны үйл ажиллагааны үр ашгийг тодорхойлно. Зах зээлийг хэсэгчлэх, хэрэглэгчдийг хайж олох, нэвтэрч болох сиймхийг олж харах нь зах зээлийн судалгааны бодит алхамууд юм.

Судалгаа хийж байх үед харгалзах нэг чухал үндэслэл бол маркетингийн үзүүлэлтүүдийн тухайн үеийн төлөв байдлыг тодруулаад зогсохгүй цаашдын чиглэл хандлагыг нь олж харан компанийн зорилго ба стратегийг тодорхойлоход ашиглах явдал юм. Судлаач хүн ямар мэдээллийг ямар аргаар гаргаж авах вэ гэдгээ сайн мэдэж байх учиртай. Үүнийг 1.1-р хүснэгтээс харж болно.
 
Хуудас: <Өмнөх   1   2   Нийт тоо: 2
Үзсэн: 1905 Сэтгэгдэл: 8 Жооролсон: 5
Сэтгэгдэл Нийт: 8
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
D.Gantulga
баярлалаа
2011-11-12 14:59:01
ghj
h
2011-03-04 13:20:51
bAYARA
HI
2011-03-04 13:17:23
Odno
Medeelliinhee eh survaljiig oruulj bval sain bn aa. ene medeelel chin ali nom, surah bichgiin, ali hesegt hamaardag medeelel ve? Esvel tuhai zohiogch n hen be?
2011-02-07 13:56:32
Amaraa
Надад маш их таалагдаж байна.Энэ мэдээлэл чинь.Зөндөө их юм мэдэж авлаа.Шатахууны бизнес-д ажиллаж байгаа учир зөвлөгөө өгөөд.Салбарууд маань хөдөө орон нутагт байдаг юм.
2011-01-10 15:25:56
нямаа
хэрэгтэй мэдээлэл тавьсанд талархал илэрхийльевТ үргэн хоолны бизнесийн талаар мэдээлэл тавьж болох уув
2010-12-09 18:04:14
цээгий
баярлалаа
2010-11-30 21:24:13
sara
heregtei medeelliig soniroltoigoor beltgesend talarhal ilerhiiley bayrlala
2010-11-28 03:54:42