Ангилал
Эх сурвалж
Маркетингийн судалгаа
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.

Оросын зохиолч Н.А.Островский
Номын танилцуулга
Энэхүү номонд маркетингийн мөн чанар, агуулгын тухай энгийн ойлголтуудаас эхлээд маркетингийн удирдлагын үндсэн үзэл баримтлалууд, маркетингийн орчин, төлөвлөлт, мэдээлийн систем, хэрэглэгчийн болон байгууллагын ...
Монгол улсад бизнес аж ахуйн нэгжүүд олон тоогоор байгуулагдаж, тэдгээрийн зарим нь бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба мөн уул төлөвлөгөөтэй ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд ч опон байна. Бизнес ...
Номын зорилго нь: Монголын нийгмийн сэтгэл зүйд гарсан сөрөг үзэгдлүүд, хүмүүсийг анги бүлэгт нэгтгэж, бас хооронд нь сөргөлдүүлж, нийгмийн бүхий л үзэгдлийн учир шалтгаан, уур амьсгалыг тоймлон харуулах ...
 
Бизнес » Зах зээлийг байлдан дагуулахуй
Нийт: 59 - 58 « Өмнөх  |  Дараах »
МАРКЕТИНГИЙН СУДАЛГААНЫ ДАРААЛАЛ
2010 оны 10 сарын 26 өдөр
Компани аж ахуйн нэгжүүд мэргэжилтнүүдээрээ судалгаа хийлгэх, түүнчлэн маркетингийн судалгааны бие даасан байгууллагууд судалгааг захиалга, гэрээгээр гүйцэтгэх аль ч хэлбэрийг ашиглахдаа зах зээлийн орнуудын олон арван жилийн практик туршлагаар батлагдаж нотлогдсон судалгааны дэс дарааллын дагуу хийж гүйцэтгэх хэрэгтэй юм. Тэрхүү дарааллыг шатлан илэрхийлбэл дараах байдалтай байна:
 
1-р үе шат. Судлах асуудлыг тодорхойлох
 
2-р үе шат. Судалгааны дизайн (төлөвлөгөө) боловсруулах
 
3-р үе шат. Мэдээлэл цуглуулахад бэлтгэх. Энэ нь дотроо:
- Мэдээллийн эх сурвалжийг тодорхойлох
- Мэдээлэл цуглуулах форматаа /хэлбэрээ/ сонгох
- Түүврийн дизайн боловсруулах
- Асуулгын дизайн гаргах гэсэн бүрдэл хэсгүүдтэй
 
4-р үе шат. Судалгаагаа хийх
- Асуулга авагчдыг зааварлаж бэлтгэх
- Судалгаа явуулах цагийн хуваарийг гаргаж судалгааг хийх
 
5-р үе шат. Мэдээллийг боловсруулах
- Хяналт хийх
- Кодлох
 
6-р үе шат. Хүснэгтлэх ба шинжилгээ хийх
 
7-р үе шат. Судалгааны тайлан бичих
 
Эндээс үзвэл маркетингийн судалгаа бол нэг нь нөгөөгөөсөө урган гарсан нарийн төвөгтэй дэс дараат үйл явц бөгөөд судлах зүйл, түүний шинж төлөв, удирдлагад тулгарсан шийдвэрлэх асуудлын байдлаас хамааран эдгээр дарааллыг хэрхэн хэрэгжүүлэх, судалгааг яаж төгсгөх арга хэлбэрийг шийддэг байна. Магадгүй зарим асуудлыг судлахад хэд хэдэн үе шатыг дараалуулсан байдлаар биш зэрэг зэрэг хийж гүйцэтгэх тохиолдол ч байж болно. Энэ нь судлаачийн мэдлэг туршлага, хувийн авъяас чадвар, овсгооноос олон талаар хамаарна.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1515 Сэтгэгдэл: 3 Жооролсон: 4
Сэтгэгдэл Нийт: 3
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
D.Gantulga
баярлалаа
2011-11-12 15:00:22
onon
ene chini marketingiin sudalgaanii arga zvi gdg nom ter chigeeree bnashde deer veiin nom bdag yum odoo shinechlegdsen esehiig medehgvi bna ih sain nom baidiin nomiin sanguudaar bgada
2011-03-21 13:20:20
Odno
Medeelliin eh survalj yu ve? Zohiogch hen be?
2011-02-07 13:57:16