|
Гэвч дэлхийн эдийн засгийн түүхэн хөгжлийн явцад ёс зүйн хандлага нь өөрийнхөө байр суурийг аажмаар тавьж өгсөн. Ялангуяа энэ явцад "цэвэр зах зээлийн эдийн засгийн" сэргэн мандалт түлхэц болж өгсөн. Гэтэл зах зээлийн эдийн засаг нь дэлхийн 2-р дайны дараахь үед холимог эдийн засаг байр сууриа тавьж өгсөн.
50- аад оны үед зах зээлийн хатуу бодлогыг зөөлрүүлэх ба засгийн газрын оролцоог бий болгоход тус дөхөм болсон нийгмийн аудитын анхны хороод үүссэнээр эдийн засгийн харилцааг ёс зүйн талаас авч үзэх явдлыг инженерийн хандлагатай холбож өгсөн билээ.
Дэлхийн эдийн засгийн түүх нь ёс зүйн хандлагыг үл ойшоосон, эдийн засгийн онолууд нь нийгмийг хялбаршуулсан хэлбэрээр, харин эдийн засгийн салбарын хүмүүсийн идэвхжүүлэлт, зан төлөвийг явцуу инженерийн хандлагын хүрээнд авч үздэг байсан нь буруу зүйл биш гэдгийг харуулсан юм. Гэвч цэвэр материаллаг сэтгэлгээтэй хамт эдийн засгийн салбарын хүний зан төлөв, төсөөлөл, үнэлэлт дүгнэлт, зорилгыг тодорхойлдог ёс зүйн сэтгэлгээг анхаарч үзсэн бол эдгээр онолын бүтээлч байдал нь илүү их боломжой байх байсан.
Бидний нэрлэсэн инженерийн хандлага бүхий эдийн засгийн онолууд нь хүний зүй зохистой байдал, түүнчлэн менежментын салбар дахь зан төлөвийн тухай ойлголтыг удирдлага болгодог. Энэхүү зөв зохистой зан төлөв нь хүний бодит зан төлөвийг таамаглан тодорхойлох үндэс нь болдог. Ингэснээр зөв зохистой зан үйлийг зөвхөн материаллаг ашиг сонирхолоор тодорхойлогддог зан үйл гэж ойлгодог. "Зөв зохистой зан төлөв" гэсэн ойлголтыг ингэж гажуудуулах нь зохисгүй бөгөөд алсын бодлогогүй зүйл гэж үзэж болно.
Хүн зөвхөн өөрийн материаллаг ашиг сонирхолдоо хөтлөгдөн аливаа үйлийг хийдэг. Тийм болохоор менежер хүн зөвхөн нэн даруй эдийн засгийн үр ашиг олох гэж хөөцөлдөхөөсөө илүү хүнлэг энэрэнгүй, шударга байхыг эрхэмлэвэл зохино.
Ялангуяа ашгийн төлөө явж байгаа байгууллагын харилцаанд хариуцлагын асуудал онцгой тавигддаг. Учир нь эдгээр байгууллагууд үйл ажиллагаагаа идэвхижүүлэх, зорилгоо биелүүлэх гэж хэт шунаснаас хэм хэмжээг зөрчдөг.
Америкийн мэргэжилтнүүд үйлдвэр, худалдааны байгууллагад нийгмийн хариуцлага онцгой чухал болохыг тэмдэглээд түүнийг хоёр түвшинд хуваажээ.
1. Байгууллагууд ашиг, орлогоо нэмэгдүүлэхдээ хууль болон төрийн зохицуулалтын хэм хэмжээг зөрчихгүй байх үүргийг хариуцлагын энгийн түвшин.
2. Аливаа үйл ажиллагааг явуулахдаа ажилчид, хэрэглэгчид, орон нутгийнхаа эрх ашгийг харгалзан үздэг явдлыг нийгмийн хариуцлагын өндөр түвшин хэмээжээ.
Орчин үеийн менежер дээр дурьдсан чанаруудыг үндэслэл болгосон зан үйл нь анх харахад буюу эхэн үедээ ёс зүйн хүчин зүйлүүд удирлага болгосноор нь алдагдалд хүргэж болох боловч эцсийн дүндээ эдийн засгийн үр ашиг авчирдаг гэдгийг ухамсарлан ойлгодог. Жишээлбэл: /Бүтээгдэхүүн үйлчилгээний зарим нэг чанарыг хэт дөвийлгөсөн сурталчылгаанаас татгалзах/, /Аливаа заль мэх гаргаж ёс зүйгүй үйлдэл гаргасан сурталчилгаатай харьцуулбал ёс зүйн шаардлага хангасан сурталчилгааг явуулсан компанийн бүтээгдэхүүн эрт орой хэзээ нэгэн цагт бизнесийн ертөнцөд баталгаатай байр сууриа эзлэх бөгөөд энэ нь борлуулалтын хэмжээ өсөж, цаашилбал тогтвортой орлого олох баталгааг бий болгоно./ Өөрөөр хэлбэл, товчоор бизнесийн ертөнцөд ёс зүйг баримталж буй компани нь эдийн засгийн хувьд орлоготой ажилладаг буюу тухайн зан төлвийг эрхэмлэх ашигтай зүйл юм.
Дэлхийн улс орнуудын нөхөрлөлийн түүх нь эдийн засгийн харилцааны тогтолцоо, эдийн засгийн хөгжлийн түвшин зэргийг нийгмээс хамааралгүй онцгой зүйл биш гэдгийг харуулсан юм. Оюуны хөгжил болон соёл, ёс суртахууны түвшин өндөртэй, шинжлэх ухааны чадавхи сайтай, тогтвортой улс төрийн тогтолцоо бүхий нийгмийн шударга ёсыг эрхэмлэсэн улс орон мөртлөө эдийн засгийн хөгжлийн түвшин доогуур, зах зээлийн харилцаа хөгжөөгүй, аж үйлдвэрийн хүчин чадал султай, хүн амд ноогдох орлогын түвшин доогуур ямар ч нийгэм байхгүй, байж болохгүй билээ.
Эсрэг утгаар хэлбэл тухайн орны болон улс хоорондын эдийн засгийн харилцааны өндөр хөгжил нь нийгмийн, оюуны, мэдээллийн, соёлын, мөн ёс суртахууны гэх мэт нийгмийн эрэлт хэрэгцээнээс урган гарч ирдэг гэдгийг нотлох шаардлагатай. Ингэснээр нэг ёсны нийгэм, эдийн засгийн орчин /тойрог/ бий болдог бөгөөд менежментийн ёс зүйг мэргэжлийн ёс зүй болгохын зэрэгцээ нийгмийн хөгжлийн хамгийн чухал хэрэг болох менежментийн нэгэн хэсэг болгон хөгжүүлэх нь дэлхийн нөхөрлөлийн эдийн засгийн цэцэглэн хөгжихийн хөдөлгөх хүчин зүйл юм. Энэ хүний ээлжинд хөгжилтэй аж үйлдвэржсэн орнуудын жишээн дээр ажиглагддаг. |