|
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.
Оросын зохиолч Н.А.Островский
|
|
Энэхүү номонд маркетингийн мөн чанар, агуулгын тухай энгийн ойлголтуудаас эхлээд маркетингийн удирдлагын үндсэн үзэл баримтлалууд, маркетингийн орчин, төлөвлөлт, мэдээлийн систем, хэрэглэгчийн болон байгууллагын ...
|
|
|
|
|
Монгол улсад бизнес аж ахуйн нэгжүүд олон тоогоор байгуулагдаж, тэдгээрийн зарим нь бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба мөн уул төлөвлөгөөтэй ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд ч опон байна. Бизнес ...
|
|
|
|
|
Номын зорилго нь: Монголын нийгмийн сэтгэл зүйд гарсан сөрөг үзэгдлүүд, хүмүүсийг анги бүлэгт нэгтгэж, бас хооронд нь сөргөлдүүлж, нийгмийн бүхий л үзэгдлийн учир шалтгаан, уур амьсгалыг тоймлон харуулах ...
|
|
|
|
|
МЕНЕЖМЕНТИЙН ЁС ЗҮЙ БА ЭДИЙН ЗАСАГ, СЭТГЭЛ ЗҮЙН ХАРИЛЦАН ХАМААРАЛ
2010 оны 11 сарын 01 өдөр
|
Ёс зүй сэтгэл зүйн хооронд ерөнхий адилтгах зүйл олон байдаг. Учир нь хоёулаа хүний зан төлөв ийм зан төлөв үүсэх болсон шалтгааныг судалдаг. XVII зууны эцэс хүртэл сэтгэл зүй ба ёс зүйн хооронд нарийвчилсан хил зааг байсангүй. Ёс зүйн хэм хэмжээ нь психологийн сэтгэл хөдлөлтэй холилдон хэрэглэгдэж байв. Хожим нь /Кантын бүтээлүүдээс эхлэн/ дээрх хоёр шинжлэх ухааныг зааглах болов. Сэтгэл зүй нь хүний сэтгэлгээ сэтгэцийн яаж ажиллаж байгаа, хүний аливаа үйл ажиллагааг тодорхойлж байдаг хүний ухамсар болон далд ухамсарт явагдаж байгаа үйл явц, мөн хувь хүний ерөнхий болон тусгай өвөрмөц шинж чанарууд, мэдрэлийн үйл ажиллагааны төрлүүд зэрэг зүйлсийг судалдаг байна. Ёс зүй нь хүний зан үйлийн ёс суртахууны хэм хэмжээг тодорхойлохдоо тэр нь ёс суртахууны шаардлагад нийцэж байгаа эсэхийг л гол болгохоос биш, хүний ёс суртахууны мөн чанарыг хүний сэтгэл зүйн шинж байдалтай холболгүйгээр авч үзэж судалдаг.
Менежментийн хүрээнд сэтгэл зүйг хоёр чиглэлд ашиглаж болно. Менежер /эсвэл байгууллага/ нь бусад хүмүүстэй харилцах харилцааг ёс зүйн дүрэм, хэм хэмжээ болон стандартуудтай нийцүүлэн тогтоох дараахь хоёр нөхцөл байдаг.
А. Хүний ёс зүйн хэм хэмжээ нь түүний мэргэжлийн ёс зүйтэй нийцэж байх, эсвэл ядаж сөргөлдөхгүй байх тохиолдолд тэр нь ёс зүйтэй үйл ажиллагаа болдог. Энэ тохиолдолд сэтгэл зүй нь тухайн менежер тодорхой нөхцөл байдалд хэр ёс зүйтэй ажиллаж байгааг тодорхойлно. Өөрөөр хэлбэл сэтгэл зүйн тусламжтайгаар тухайн хүний ёс суртахууны үйлдэл хэрхэн үүсч байгаа хийгээд сэтгэцийн үйл явц аль зэрэг зөв явагдаж байгаа болон менежерийн корпусыг хэрхэн бүрэлдэж буйг харуулдаг.
Б. Менежерийн ёс зүй, зан төлвийн талаарх ойлголт нь мэргэжлийн ёс зүйн шаардлагатай зөрчилдөж байвал ёс зүйн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах ёстойг үүрэг болгох хэрэгтэй. Гэвч "Цэвэр императив "арга хэрэглэж болохгүй. Ийм тохиолдолд сэтгэл зүй нь тухайн менежерийн ёс зүйн стандартыг хүрээнд үйл ажиллагаа явуулахад тус дөхөм болно.
Сэтгэл зүйн аргууд нь ёс зүйг эрхэмлэсэн зан үйлтэй менежерийг сонгох ба мөн тэдгээрийг ёс зүйн үүднээс хандахад тус дөхөм үзүүлдэг. Менежерийн ёс зүй нь байгууллагын үзэл баримтлалтай үл нийдэж байвал сэтгэл зүйн тусламжтайгаар түүний ёс зүйн талаархи буруу ташаа ойлголтонд нөлөө үзүүлэх боломжтой байдаг.
Эхэндээ ёс зүй болон эдийн засгийн шинжлэх ухаан хоёрын хоорондох уялдаа холбоо нь үл ойлгогдох ба нилээд маргаантай мэт санагдаж болох юм. ОХУ-д эдийн засийн харилцааны шинэ тогтолцоо үүсэж хөгжсөн явцыг ажигласнаар энэхүү дүнэлтийг хийж болох юм. Тус орны зах зээлийн харилцааны практик нь төдийгүй онол нь ч мөн дэлхийн зах зээлийн эдийн засгийн харилцааны аль хэдийнээ тогтсон дүрэм, журам уламжлалд нийцэхийг эрмэлзэхдээ өндөр хөгжилтэй, аж үйлдвэржсэн орнуудын цэвэр зах зээлийн эдийн засаг нь нэгэнт нийгмийн чиг баримжаатай болсоныг хүлээн зөвшөөрч анхааралдаа авахыг хүсэхгүй байгаа билээ. "Noblesse oblidge" хэмээх нийгмийн чиг баримжаа нь эдгээр өндөр хөгжилтэй орнуудын хувьд аажмаар бодит байдал болсоор байна. Мэдээжийн хэрэг, барууны эдийн засгийн тогтолцооны ёс зүйг төгс мэт үзэх хэрэггүй ч эдийн засгийн харилцаанд ёс зүйг эрхэмлэх явдал нь /иймэрхүү хандлага хувьсгалын өмнөх үед ажиглагддаг байсан/ дэлхийн эдийн засгийг-дэвшилттэйгээр хөгжүүлэх боломжийг бий болгох юм.
Эдийн засаг нь үндэстэй, нэг нь ёс зүйн, нөгөө нь инженерийн. Хэдийгээр эдийн засаг нь шууд ашиг орлого олоход чиглэгддэг ч гүн гүнзгий утгаараа өөр үндэс, зорилготой байдаг. Энэ тухай Аристотель хэлэхдээ: "Мөнгө олж байгаа хүн үүнийг албадлагаар хийдэг, баялаг бол бидний хайж байгаа сайн сайхан зүйл ч биш, энэ зөвхөн өөр бусад зорилгод хүрэхэд л ашиг тустай зүйл" гэжээ.
Эдийн засагт хандах энэхүү үзэл бодлыг ёс зүйн гэж нэрлэж болох юм. Түүхийн хувьд анхдагч үзэл гэж үзэх боломжтой.
Хоёр дахь нь хүний гол зорилго нь баяжих явдал учир түүний зан байдлыг хялбархан таамаглаж болдог ба хүн бол нилээд энгийн хялбар нэгж зүйл гэж үздэг инженерийн хандлага юм. Үүнээс авч үзэхэд хүний зан үйлийг удирдаж болно. Энэхүү хоёр дахь хандлагын үед ёс зүйн сэтгэлгээний асуудал хөндөгддөггүй.
Эдийн засгийг авч үзэх ёс зүйн болон инженерийн баримжаа аль алийг нь байх ётой зүйл гэж үзэх хэрэгтэй. Ёс зүйн асуудлуудыг Аристоталь, Адам Смит, Жонн Стюарт Милль нар өөрсдийн бүтээлдээ тусгаж байсан бол инженерийн чиг баримжааг Давид Рикардо, Уилъям Петти нар илүү их авч үзэж байсан. Гэсэн хэдий ч эдгээр алдартай эдийн засагчид ёс зүйн буюу инженерийн хандлагын аль нэгийг чухалчлан авч үзэхдээ эсрэг үзэл бодол байхыг үгүйсгээгүй. Ёс зүйн хандлагын төлөөлөгч нар инженерийн хандлагад сонирхолоо хандуулж байсан бол эсрэгээр инженерийн хандлагыг баримтлагчид ёс зүйн талыг мөн авч үзэж байсан.
|
|
|
|
Үзсэн: 2589
Сэтгэгдэл: 7
Жооролсон: 8
|
|
|
|
|
|