
Бүлэг бүрдэх нь их хурдан үйл явц юм. Ихэнх бүлэг нь өөрчлөгдөн дахин бүрддэг. Яагаад гэвэл бүлэг нь хэзээч тогтмол нэг хэвэндээ байддаггүй ба бүлэг нь байнга удаан хөгжиж байдаг. Бүлэг бүрдэх стандарт нь таван шатлалтай байдаг. Үүнд: бүлэг бүрдэх, довтлох, норм тогтоох, хамтын үйл ажиллагаа, бүлэг шинэчлэгдэх ба тарах үе шат.
1. Бүрдэх үе шат. Бүлэг зорилгоо тодорхойлж зохион байгуулалтыг бүрдүүлж манлайлагч гарч ирдэг. Гишүүд бие биетэйгээ танилцах ба өөрийгөө энэ бүлгийн нэг хэсэг нь гэдгээ ойлгодог.
2. Довтлолтын үе шат. Бүлэг дотор мөргөлдөөн үүсдэг юм. Зарим хүмүүс нь хэн нь манлайлж байгааг эсэргүүццэг ба ирээдүйд хэн нь манлайлахаа тодорхойлдог. Энэ үед цэвэр зохион байгуулалтын шатлал бий болдог.
3. Норм тогтоох. Бүлэг доторх зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсний дараагаар нормын үе шат явагддаг. Энэ үе шатны үед гишүүд нь нөхөрлөж найз болсон байдаг бөгөөд гишүүдийн биеэ авч явах байдал, зан байдлыг тодорхойлж өгдөг. Норм гэдэгт бүлэгт байгаа хүмүүсийн зан төлөв, тэдэгээрийн үйл ажиллагааны тогтворжсон хэв шинжүүд ордог. Бүлэгт орохын тулд нормыг нь дагах хэрэгтэй.
4. Хамтын үйл ажиллагаа. Бүлгийн доторх даалгавруудыг хуваарилдаг ба зохион байгуулалтын бүтэц нь үйл ажиллагаагаа эхлэдэг. Бүлгийн хүчин чадал нь өөрийнхөө даалгаврыг ойлгон түүнийгээ биелүүлдэг.
5. Бүлэг шинэчлэгдэх ба тарах үе шат. Бүлэгт, байгууллагад, хувь хүн зэрэгт тодорхой хэмжээнй оргил үе гэж байдаг. Ингээд аажимдаа буурдаг. Энэ үед бүлэг тарж ч болдог эсвэл шинэчлэгдэн өөрчлөгдөж болно.
Эдгээр хөгжлийн үе шат нь заавал энэ дарааллаар явах албагүй. Зарим нөхцөлд мөргөлдөөн дээд түвшинд байх тусам 2 дахь үе шат нь 3,4 дэхь үе шатыг хийгдэхээс өмнө хийгдсэн байдаг. Довтолгоо болон үйл ажиллагааны үе шат хамт явагдаж байдаг.