Ангилал
Эх сурвалж
Онч мэргэн үгс
Хүний хамгийн үнэтэй зүйл бол амьдрал юм. Олхиогүй өнгөрсөн хийгээд өөдгүй явдлын төлөөх гутамшигт түлэгдэлгүй, зорилгогүй өнгөрүүлсэн он жилүүдийн төлөөнөө сэтгэл өвдөн шаналалгүй, дэлхий дээрх хамгийн сайхан зүйл болох хүн төрөлхтнийг чөлөөлөхийн төлөө тэмцэлд хамаг амьдрал, бүх хүчээ зориулсан байхаар ганц олдсон амьдралаараа амьдарлаа гэж үхэхийн цагт хэлж чаддаг байх ёстой.

Оросын зохиолч Н.А.Островский
Номын танилцуулга
Энэхүү номонд маркетингийн мөн чанар, агуулгын тухай энгийн ойлголтуудаас эхлээд маркетингийн удирдлагын үндсэн үзэл баримтлалууд, маркетингийн орчин, төлөвлөлт, мэдээлийн систем, хэрэглэгчийн болон байгууллагын ...
Монгол улсад бизнес аж ахуйн нэгжүүд олон тоогоор байгуулагдаж, тэдгээрийн зарим нь бизнес төлөвлөгөөтэй ажиллаж байгаа ба мөн уул төлөвлөгөөтэй ажиллах сонирхолтой аж ахуйн нэгжүүд ч опон байна. Бизнес ...
Номын зорилго нь: Монголын нийгмийн сэтгэл зүйд гарсан сөрөг үзэгдлүүд, хүмүүсийг анги бүлэгт нэгтгэж, бас хооронд нь сөргөлдүүлж, нийгмийн бүхий л үзэгдлийн учир шалтгаан, уур амьсгалыг тоймлон харуулах ...
 
Бизнес » Удирдахуйн ухааны онолууд
Нийт: 63 - 61 « Өмнөх  |  Дараах »
ХҮМҮҮС ЯАГААД БҮЛЭГТ ЭЛСЭН ОРДОГ ВЭ?
2010 оны 10 сарын 27 өдөр
Хүмүүс янз бүрийн зорилго чиглэлтэйгээр бүлэгт элсдэг. Үүнд олон шалтгаан байдаг. Өөрөөр хэлбэл эдгээр нь энгийн хэрэгцээ байдаг. Хүмүүс албан ёсны байгууллагад яагаад нэгдэн орж байгаагаа ерөнхийдөө мэдэж байдаг. Тэд байгууллагын зорилгыг биелүүлэх, аль эсвэл тэдэнд орлого хэлбэрээр урамшуулал хэрэгтэй байх эсвэл нэр хүнд байгууллагын гишүүн байх хүсэлтэй байдаг.

Албан ёсны бус бүлгүүдэд элсэн орсноор хүмүүс сэтгэл зүйн таашаал авдаг. Одоо эдгээр шалтгаануудыг тодорхой авч үзье.

А. Хамаарал. Албан ёсны бус бүлэг элсэн орох хамгийн анхны шалтгаан бол хамаарлын хэрэгцээг хангах явдал юм. Бүлэгт хамаарах боломж ба бүлгийн зүгээс дэмжлэг үзүүлэх нь ажилтны хамаарлын хэрэгцээтэй байдаг гэдгийг өргөнөөр хүлээн зөвшөөрдөг боловч олон тооны албан ёсны байгууллагууд нийгмийн харьцааны боломжийг хөсөрдүүлдэг. Ийм учраас ажилчид эдгээр харьцааг тогтоохын тулд албан ёсны бус байгууллагад хандахаас өөр замгүй болдог.

Б. Туслалцаа. Уг ёсоороо бусдын захиргаанд байгаа хүн ичиж зовох айж эмээхгүйгээр өөрийн шууд удирдах даргаас зөвөлгөө авах, эсвэл түүнтэй өөрийн асуудлуудаа авч хэлэлцэх боломжоор хангагдсан байх ёстой. Хэрэв ийм тохиолдол гарахгүй байгаа бол дарга хүн удирдлагандаа байгаа хүмүүстэйгээ харьцах өөрийн харьцаандаа дүгнэлт хийх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд зөв ч бай буруу ч бай албан ёсны байгууллагад тодорхой ажлыг хийж гүйцэтгэх талаар даргаасаа асуух нь түүнд өөрийнхөө талаар сайнгүй сэтгэгдэл төрүүлнэ гэж олонх хүн үздэг. Иймээс аль болох өөрийн даргадаа асуулт тавихгүйг эрмэлздэг. Түүнээс гадна байгууллага бүрд дэг журмын жижиг асуудлуудыг хөндсөн тодорхой тооны бичигдээгүй дүрэм байдаг. Тухайлбал цай уух завсарлага ямар хугацаатай байх ёсгой вэ?, чалчаа яриа ба шог тоглоомыг дарга ямархуу байдлаар хүлээн авдаг вэ?, хүмүүст таалагдахын тулд яаж хувцаслах вэ? гэх мэт. Эдгээр бүх асуудлын талаар ажилтанууд даргаасаа тусламж эрэх хэрэгтэй юу үгүй юу? гэж бодох нь ойлгомжтой. Эдгээр болон бусад тохиолдолд хүмүүс өөрийн мэргэжил нэгт нөхдөөсөө тусламж эрэх нь олонтаа тохиолддог. Жишээ нь: үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа шинэ ажилтан ямар нэгэн үйл ажиллагааг яаж хийх талаар өөр ажилтанаас тайлбарлаж өгөхийг хүсэж болох юм. Энэ байдал нь шинэ ажилчин туршлагатай ажилчдаас бүрдсэн нийгмийн бүлэгт оролцоход хүрэх гэнэ. Мэргэжил нэгт нөхдөөс тусламж авах нь зөвөлгөө авсан хүнд ч өгсөн хүнд ч хоёр талын ач холбогдолтой. Туслалцаа үзүүлсэн хүн нэр хүнд хүндэтгэл олж авах ба харин туслалцаа авсан хүн ажлын удирдамж чиг хандлагыг олж авна. Ийм маягаар тусламж авах хэрэгцээ нь албан ёсны бус бүлэг бий болгоход хүргэдэг.

В. Хамгаалалт. Хүч бол эв нэгдэл байдаг гэдгийг хүмүүс үргэлж мэддэг. Эрт дээр үеийн хүмүүс отог омог болон нэгдэхэд хүргэсэн хамгийн анхны шалтгаан бол гадаад орчны зүгээс үзүүлэх довтолгооноос хамгаалах явдал байв. Хамгаалалтанд байхын хэрэгцээ нь ямар нэг бүлэгт хүмүүс элсэн орох хамгийн чухал шалтгаан хэвээр байна. Тэгээд ч өнөө үед доод шатны ажилтануудаас бүрдсэн албан ёсны бус бүлгийн гишүүд тэдэнд хохирол учруулж болох дүрэм журмаас бие биенийгээ хамгаалдаг. Жишээ нь: гаргасан алдаагаа нуухын тулд цагийн бүртгэлд хамт ажилладаг хүн ажил тасалсан ч бүртгүүлдэг. Эсвэл ажлын хортой нөхцлийг багасгахын тулд хүчээ нэгтгэж болох юм. Удирдлагадаа итгэл найдваргүй байх тохиолдолд ийм хамгаалалт хийх нь илүү их ач холбогдолтой.

Г. Харилцаа. Хүмүүс өөрсдийнхөө хүрээлэн буй орчинд юу болж байгаа талаар мэдэхийг хүсдэг. Ялангуяа энэ нь тэдгээрийн ажлыг хөндөж байвал бүр ч их хүснэ. Албан ёсны бүлэгт дотоодын харилцааны систем харьцангуй сул байдаг ба заримдаа удирдлага тодорхой мэдээллийг ажилтануудаас зориудаар нууж хаадаг. Иймээс албан ёсны бүлэгт нэгдэх чухал шалтгаануудын нэг нь албан ёсны бус мэдээллийн сувагт орох явдал юм.

Д. Нягт харилцаа. Хүмүүс таалагддаг хүмүүстэйгээ ойр дотно байхын тулд албан ёсны бус бүлэгт элсэн ордог. Эдгээр хүмүүс нийтлэг олон зүйлүүдтэй ба ижил төрлийн ажил гүйцэтгэдэг хүсэл сонирхолын улмаас бие биеэндээ таалагддаг. Тийм ч учраас эдгээр хүмүүс өдрийнхөө хоолыг хамт идэж цай уух зуураа өөрсдийнхөө ажлын болон хувийн ажлаа хэлэлцэж эсвэл цалин нэмэгдүүлэх, ажлын нөхцлөө сайжруулах хүсэлтээ удирдлагадаа тавих талаар хэлэлцэж болно. Хүмүүс ажлын байрны хувьд өөрөөсөө хол байдаг хүмүүсийг бодвол хажууд байгаа хүмүүстэйгээ илүү ойр дотно байх хандлагатай байдаг гэсэн дүгнэлт байдаг.

Е. Нэгдмэл. Ажлын бүлэг нь найрсаг ба тухайн хүний нийгмийн хэрэгцээг хангадаг байвал тэр хүн үүнийг мэдэрдэг. Жишээ нь зарим багш нар бага цалинтай ч гэсэн багшийнхаа ажлыг солихыг боддоггүй учир нь тэр нь хүүхдүүдтэй хамтарч ажиллах нь маш сонирхолтой ба түүнээс авах ханамж нь өндөр байдаг. Энэ нь бүлэг хэсгүүд нь хүний нийгмийн хэрэгцээг хангадгийг харуулж байгаа юм.

Ё. Өөрийгөө үнэлэх. Хэрэв өндөр хариуцлагатай ажлыг хийдэг тухайн бүлэгт бид нарыг элсүүлэх бол бид өөрийн хариуцлагыг мэдэрч өөрийгөө үнэлдэг. Энэ нь хүн бүлэгт хүмүүст ч өөрийнхөө нэр хүндтэйг харуулах ба бүлэг дотроо ч өөрийнхөө нэр хүндийг харуулдаг. Улам нэр хүндтэй бүлгийн гишүүн болоход тэр хүний өөрийгөө үнэлэх явдал нь улам дээшилнэ. Жишээ нь: спортын хувьд тухайн тамирчин улсын шигшээ багт орно гэдэг нь шигшээгээс бусад тамирчдыг бодвол илүү нэр хүндтэй байдаг.

З. Эрх мэдэл. Албан ёсны бус бүлэг нь хувь хүнд эрх мэдэлтэй болоход тусладаг. Зорилгодоо хүрэхийн тулд нэг хүн ажлыг хийснээс даалгаврын бүлэг бүрдүүлж ажиллах нь илүү үр дүнтэй. Тиймээс хүмүүсийн мэдлэг ур чадвар авъяасыг нэгтгэн ашиглах нь нэг хүнээс илүү бололцоог олгоно. Энэ тохиолдолд удирдлага нь албан ёсны бүлгийг байгуулдаг. Жишээ нь: Монголд сонгуулиар МҮАН МСДН-ын ардчилсан холбоо эсвэл ялснаас хойш эдгээр намд элсэгчдйн тоо эрс нэмэгдсэн нь судалгааны тоо баримтаас харагдаж байна. Эдгээр хүмүүс бүгд тодорхой зорилго чиглэлтэйгээр элсэж байгаа бөгөөд магадгүй тэдгээрийн зарим нь элссэнээрээ албан тушаал дэвших, эрх мэдлийг олж авахад дөхөм гэж үзэж байж болох юм.

Ц. Зэрэглэл. Хэрэв бид тухайн нөхцөлд сайн гэж үзэж байгаа бүлэгт элсэх юм бол бид нар ч өндөр нэр хүндтэй болно. Жишээ нь: нэртэй сайн албан газар орохыг илүүд үздэг байх. Хүмүүсийн бодлоор бүлэгт хамаарах нэр хүнд олж авах хамгаалалтанд байх эрх мэдэлтэй байх гэх мэтийн хэрэгцээг хэн хангаж чадах вэ? гэдгээс шалтгаалан тэр хүнд татагддаг.

Нөхөрлөл ба оролцооноос авсан ханамж нь байгууллагад үнэнч зүтгэж ажлын бүлэгт дахин элсэх явдал байдаг. Бүлгээр ажиллах нь чанартай ба үйлвэрийг сайжруулах чадварыг бий болгодог нь бүлгийн манлайлагч гишүүд анхаарах хэрэгтэй.
Хуудас:   1   Нийт тоо: 1
Үзсэн: 1015 Сэтгэгдэл: 1 Жооролсон: 3
Сэтгэгдэл Нийт: 1
Та гишүүнээр нэвтэрч сэтгэгдэл үлдээнэ үү!
D.Gantulga
баярлалаа
2011-11-12 14:59:48