Бидний тухай

КОМПАНИЙН ТУХАЙ
“АСУ Системс” ХХК нь дэлхий нийтэд асар хурдацтай хөгжиж, улс орны хөгжил дэвшлийг тодорхойлогч болоод буй мэдээллийн технологи дээр суурилсан маркетинг, хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа гэсэн чиглэлүүдээр үйл ажиллагаа явуулахаар байгуулагдсан юм.

КОМПАНИЙН ЭРХЭМ ЗОРИЛГО
Монгол улсын төрийн болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологи дээр суурилсан маркетинг болон хэвлэл мэдээллийн үндсэн суваг болж, энэ чиглэлээр тэргүүлэгч байх нь компанийн эрхэм зорилго юм.

Бидний уриа: Оюунлаг ирээдүйг хамтдаа...

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

      - e-Marketing
      - e-Media
      - Public Relations /PR/

ҮНДСЭН ЗОРИЛТУУД

  1. Монгол улсын төрийн байгууллага болон бизнесийн байгууллагуудын мэдээллийн технологи дээр суурилсан маркетингийг амжилттай хөгжүүлж, тэдний бүтээгдэхүүн үйлчилгээг онлайн хэлбэрээр ард иргэдэд сурталчлах
  2. Мэдээллийн технологи дээр суурилсан хэвлэл мэдээллийн салбарт амжилттай ажиллаж, Монгол улсын иргэн бүрт хэрэгцээт мэдлэг, мэдээллийг цаг хугацаа, орон зайг үл хамааран эх сурвалжаас нь шуурхай хүргэх
  3. Байгууллага болон хувь хүн, тэдний бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг олонд алдаршуулж, хэрэглэгчдийн сэтгэл зүйд хоногшуулан брэнд болгох боломжийг олгон, хэрэглэгчтэй харилцах таатай нөхцлийг бүрдүүлэх.

 

 

Бидэнтэй дараах утас, хаягаар холбогдоорой.

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот, СУИС-ийн замын урд, Чамзон гоо сайхны салоны урд
Утас: 99085416
Вэб сайт:  www.asuu.mn
И-мэйл: asuumn@yahoo.com